Улсын ерөнхий аудитор Д.Занданбат сонгуульд нэр дэвшихээр албан тушаалаа өглөө

2023 оны 12 сарын 29

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга  Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд /2023.12.28/ танилцууллаа.

Танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, ажлаас чөлөөлөгдөх гэж байгаа албан тушаалтнууд усанд хаясан чулуу шиг алга болчихдог бол өөрийн биеэр ирж, ажлаа тайлагнах сайн жишгийг тогтоож байгаа Д.Занданбат даргыг сайн ажилласан хэмээн үнэлж байгаагаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ерөнхий аудитор Д.Занданбат нь салбартаа мэргэшсэн, хамт олныг сайн бүрдүүлдэг чадварлаг боловсон хүчин гэж дүгнэдэг гэв.

Ийнхүү гишүүд үг,  санал хэлж дууссаны дараа санал хураахад, 80 хувийн саналаар дэмжиж, чөлөөлөгдсөнд тооцов.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэргэн түдэв(66.181.191.201) 2023 оны 12 сарын 31

Загджавын бөгсийг долоож байж хануулд ажил төрөлтэй болж байсан даа. Одоо өрөө төлчихлөө. Баянөлгийд очиж нэр дэвш. Тэндээс нааштай байж магадгүй гэж шоонд бууж байна.

0  |  0
Saraa(171.5.226.9) 2023 оны 12 сарын 30

Загджав Хан-уулд засаг бхдаа энэ Занданбатыг татварын хэлтсийн даргаар авчирч дараа нь явахдаа түүнд дүүргийнхээ засаг даргыг бэлэглэж билээ. Аяганы хариу өдөртөө гэдэг шиг Занданбат нь Загджавыгаа Уадитын орлогчоор томилж энэтэр. Насаараа төрөөр тэжээлгэж биднээр хамаг зардлаа гаргуулах гэдэг хэдэн пязда нар бнаа энэ мэтийн. Мэдсээр байж албан тушаалд томилдгийг больчихбол энэ нөхдүүд яах бол? Амьдарч амин биеэ ажил хийж тэжээж чадах болов уу

0  |  0
Өм(66.181.187.110) 2023 оны 12 сарын 30

Ээ! Бүү үзэгд. За хэн минь өөр газар очиж наад ёонгуулиа хийгээрэй. Манай ӨМНӨГОВЬД бишшүү. Чиний ах зөнахүү нүүрсний хулгайч. Чи өөрөө д.түвшинзул гэгчтэй нийлж аймгийн эмнэлэгийг буцаж сэхэхгүй болиол балалёан. Одоо тус эмнэлэг 2 тэр бумын өртэй бна. Эндээс өмнөговийн ард иүмэн хохирсон. Хот явж өвчинөө үзүүлж бна. Холын хол яв. Дахиж бүү үзэгд

0  |  0
Top