ДОРНЫН ЗУРХАЙ I Могой жилтнээ аливаа үйлийг хийхэд сайн

2024 оны 01 сарын 02

ӨНӨӨДӨР БИЛГИЙН ТООЛЛЫН 21 / МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 08.42-17.10

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол тахиа, бич жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top