БНСУ-ын сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга И Жэ Мён руу хутгатай төстэй зүйл барьсан этгээд халджээ.
Түүнийг Бусан хотод айлчлах үеэр уг этгээд халдаж, хүзүү хэсэгт нь шархдуулсан байна.
Ардчилсан намын дарга эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн болжээ. Тэрбээр цус их алдсан байна.
И Жэ Мён руу халдсан этгээдийг баривчилжээ.
И Жэ Мён нь 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сог Ёлд цөөхөн хувийн саналаар ялагдсан билээ. Өнгөрсөн жил түүний эсрэг хэд хэдэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, тэрбээр өлсгөлөн зарлаж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртлөө гэдгээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )