О.Цогтгэрэл: Ногоон автобус, Ковидын төсвөөр сонсгол хийхгүй бол УИХ-ын даргыг ҮХЦ-д өгнө

Автор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 08

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2024.01.08/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар мэдээлэл хийв. 

Тэрбээр "Ковидын үеийн 20 их наядын төсвөөр сонсгол явуулахгүй гацааж байна. Ковидын төсөв, Ногоон автобус бол хэнтэй ч хуваалцахгүй, эрх баригчдын асуудал. Энэ асуудлыг шийд. УИХ-ын дарга энэ асуудлыг шийдэхгүй бол АН-ын бүлэг, АН-аас Үндсэн хуулийн Цэцэд хандахаар боллоо" хэмээн ярилаа. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ногоон автобусны хэрэгт хэн гэдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар хуулиудыг яаж зөрчсөнийг олон нийтэд нээлттэй л болгох гээд байгаа юм. Бараг тодорхой байгаа. Зөвхөн 2022 он гэхэд 1.2 их наяд төгрөгийн шууд худалдан авалтуудыг нээлттэй бишээр хийсэн. Үүний цаана хулгай, луйвар нуугдаж байгаа" гэв. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.189.166) 2025 оны 03 сарын 13

чи өөрөө санаачлаад явуулаач дээ

1  |  0
ЖСЖммм(66.181.161.144) 2025 оны 03 сарын 13

Сонсголуудыг явуулах нь тодорхой. Гол нь эрх баригч МАН-д идсэн уусан, намын дансанд оруулсан ул мөр, баталгаа, нотолгоо, баримтуудаа устгах хугацаа хэрэгтэй байгаа юм.

1  |  0
Зочин(202.9.46.158) 2025 оны 03 сарын 13

Битгий хулгайгаа булзааруулаад бай. Ногоон автоубс тодорхой. Сумка, Сүхбаатар 2 нь дагуулуудаа дагуулаад шалгагдаж байгаа биш үү. Харин ковидоос юуг нь сонсох юм. Бараг хүн болгон үр шимийг хүртсэн... Эрүүл мэндийн яамь Сангийн яамыг шалгах байхдаа....

1  |  0
Close menu