МАН-ын бүлэг Сонгуулийн хуулиар мэдээлэл сонсчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 01 сарын 08

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.01.08/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ-ын намрын чуулган өндөрлөх дөхөж байна. Үндсэндээ энэ сарын 20 дээр чуулган завсарлана. Хэд, хэдэн хуулийг батлах шаардлагатай амжиж. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлт, Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэн. Хоёрт, Банкны тухай хууль болон дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэлэлцэж, дэмжлээ. Гуравт, Сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцсэн. Олон заалтыг өөрчилсөн, гишүүд тойрогтоо ажиллах явцдаа хууль зөрчихгүй байх үүднээс мэдээлэл сонслоо" гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top