УИХ-ын сонгууль ойртох тусам намууд санхүүжилтийнхээ их аянд улайран зүтгэдэг. Тэгвэл урьдын адил энэ лут ажил нь эрчимтэй хийгдэж эхэлжээ. Ардчилсан нам сонгуульд нэр дэвшихийг горилогсоддоо 50 саяын дэнчин тавьсан бол Ардын намыхан 100 сая төгрөг шаардаж байгаа. Бусад жижиг гэгддэг намууд нь багагүй мөнгө цуглуулахаар хөөцөлдөж байна. Гэхдээ дэнчингийн мөнгөнөөс өөр санхүүжилтын эх үүсвэрийг маш чанд нууцалжээ. Хятадаас, Америкаас их хэмжээний мөнгө хоёр том нам руу урсах явдал өмнөх сонгуулиар гарч байсан. Харамсалтай нь МАН, АН хоёр үүнийгээ ил тод зарлаагүй. Зарлах ч үгүй. Яагаад гэвэл уг үйлдэл нь хууль бус юм чинь. Гэтэл ирэх онд болох Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилт адгийн муу ажилтай ядруухан иргэнд нь ч шууд ойлгогдохоор, энгийн атлаа ил тод мэдээлэгдэж байгаа. Б.Обама өнөөдөр дараагийн сонгуульдаа зориулж 60 гаруй тэрбум долларыг үндэсний компаниудаасаа хандиваар аваад байна. Энэ бүхнийг тоочиж буй нь эрхэм түшээддээ жаахан шударга байлаа л даа гэх гээд байгаа хэрэг. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Баярцогт байна. Хувьдаа замын компанитай том гар. Ховд аймагт замын тентерт компаниа хүчээр ялуулж орхиж. Албан тушаалынх нь хаялга, зангараг ийм том ажээ. Түүний компани Ховдоос Баян-Өлгийгөөр дамжаад хойшоо хил даван гарах замын ажлыг ийнхүү луйвраар авсан байна. Мэдээж, мөнгө хөрөнгө, санхүүжилтээр энэ нь муугүй ажил. Ёстой жинхэнэ сонгуулийн мөнгө босгодог “уурхай” бололтой. Түүний энэ “үлгэр дуурайллаар” УИХ-ын зарим гишүүд бас замнаж яваа гэнэ шүү.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
Ховдчууд бид Баямбацогт гишүүнээ үргэлж дэмждэг шүү. харин ч их зүйл хийсэн хүн шүү.