Монгол Улсын үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын бүтээсэн түүх, үлдээсэн өв гэж бий. Энэ дотор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 30 жил бугшсан авлигатай тэмцсэн, Хөгжлийн банкны луйвар, Тавантолгойг үнэгүйдүүлсэн нүүрсний хулгай, 5Ш ажиллагаа, төсвийн реформ, Үндсэн хуулийн өөрчлөлт, 126 гишүүнтэй парламент, бүсчилсэн тойрог, бондын өрийг төлсөн, Шинэ сэргэлтийн бодлогууд гэх мэт олон шинэчлэл хийснээр бичигдэх эрхтэй, тийм гавьяатай гурван жилийн ойтойгоо золгож байна.
30 жилийн алдаа, оноог гуравхан жилд дүгнэж цэгнэн, засаж залруулсан гэхээр 30 жил шиг гурван жил байлаа гэж дурсагдах түүх бүтээж, ийм өв үлдээж, Монгол Улс цааш хөгжих хөгжлийн шинэ шанг татаж өглөө. Монгол Улс шилжилтийн замыг сонгосон 1990-ээд оноос хойш Ерөнхий сайд нар “солигддог тэмдэг” шиг өөрчлөгдөж, Засгийн газрын нас маш богино, ердөө 1.6-1.8 жилийн хугацаанд эрх барьж явж ирсэн. Тэр бүү хэл, зургаахан хоног Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэсэн тохиолдол ч байдаг.
Түүнийг дагаад улс орны эдийн засаг дэгэн догонтой явж ирсэн түүхтэй. Энэ дунд бүрэн эрхийн хугацаагаа бүрэн гүйцээсэн Засгийн газар ердөө хоёрхон байдаг нь нэг намын нэр нөлөө сүр хүчийг аваад байсан мөчлөг таардаг. Тухайлбал, Н.Энхбаярын Засгийн газар “Их өр” тэглэснээр түүхэнд үлдсэн. дөрвөн жилийн хугацаагаа бүрэн эдэлсэн. П.Жасрайн Засгийн газарт ч алдаа, оноо байсан ч эдийн засгийг өсгөсөн гэж түүхэнд тэмдэглэгджээ. Үүний өмнөх үеэс Дашийн Бямбасүрэнгийн Засгийн газар зах зээлийн хүндхэн цагийг туулсан. Оносон, алдсан зүйлүүд байгаа ч өмч хувьчлалын эхлэлийг зоригтой тавьж, эрчимтэй явуулсан гэдгийг судлаачид дүгнэдэг.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар цар тахлыг даван туулсан. Эдийн засгийн хямралын хамгийн том давааг давсан. Гэсэн атал сүүлийн жилүүдэд хуримтлагдсан олон асуудлыг цэгцлэхийг хичээж, гарц шийдлийг олж, бодлогын хувьд зөв арга хэмжээ авснаар эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй явж ирэв. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас Чингис бонд, Мазаалай, Гэрэгэ, Евро, Самурай гэх мэт томоохон бондын гадаад өрүүдийг амжилттай төлснөөр 2024, 2025 онд өр төлөхгүй боллоо.
Шинэ оны босгон дээр Ерөнхий сайдын өөрийнх нь хэлснээр “2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно.
2024 он орон сууцны хүртээмжийг “миний анхны байр”, “миний орон нутагт амьдрах сонголт”, “миний түрээсийн байр”, “миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлж, Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформыг хэрэгжүүлсэн жил байх болно.
2024 он хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, нийслэл хотын метроны төслийг эхлүүлж, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтой холбосон “Таван тойрог” замын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, бүсийн хөгжлийг бодлогын бодит ажил болгосон жил байх болно.
2024 он Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бизнесийн орчныг сайжруулсан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, шударга хөдөлмөрийн харилцааг дэмжсэн жил байх болно.
Ужгирсан асуудлууд бүрэн цэгцлэгдэхэд хугацаа хэрэгтэй ч, улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн мандах нарны туяа тусаж, ардчиллын хоёр дахь давалгаа болсон шинэ 30 жил ийнхүү эхэлж байна” гэснийг тодотгоё.
Өмнөх 30 жилийн алдааг гурван жилд цэгцлэх замыг туулж дараагийн 30 жилийн босгоор ийнхүү алхаж байна.
Сэтгэгдэл ( 7 )
zindaa heniih ve? ezen n 1 luivarchin hen ch bilee. nam dagsan chin. bicheed magtaad bgaa durak n hen be nuguu namchingiin namiih n darga setertei helgii juldrai. tegheer ene yasan baih n ve zahialgatai songuuliin pr huurhun huurhun shaaj bna shuu. yag tsagaa tulhaar AH ch adilhan MAH ch adilhan tsus oirtson ulun nohod jingeruud. tsus oirthoor yadag ve buh yum oilgomjtoi. minii mongoliig burhan iveeg tenger zayatnuudiig tenger n hayagui l bgasai bilee.
ЭНэ засгийн газар тогтвртой маш сайн ажилласан. Хүн төрөлхтөн сөгдсөн ковидыг хохирол багатай даван туулсан. Улам их нэмэгдэж байгаа цаг уурын хүндрлэүүд үед, зудын амжилттай тууллаа. Хамгийн гол нь ковидын дараахи эдийн засгаа богино хугацаанд өөд нь татлаа. Сүүлийн 30 жилд бугшсэн авилгал, хулгайг ил гаргаж тавилаа. Баярлалаа. Одоо нэгэнт өндийсөн эдийн засгаа улам дээш нь татах цаг ирсэн.
МАН нэр муутай ч, түүнээс өөр сонгох нам даанч алга даа. 2016 онд АН-ын ЗГ- ын дампууруулаад хаясан, Еөрөнхий сайд агсан ч.сайханбилэг нь АНУ- руу оргон зайлсан, Монгол улсыг МАН- л арай хийж хөл дээр нь болголоо шүү дээ. Одоо зөв удирдвал хөгжил дэвшил ойрхон байна санж.
SEXSDN80955877
Энэ Оюун-Эрдэнэ зөвхөн засаг бариад байгаа мэт харагдаад, жинхэнэ засаг баригч нь далдаас удирдаад байна гэх юм, зарим нь бүүр үл үзэгдэгч энэ тэр гээд ч байх шиг, кк
Данхын засгийн газрыг огцруулаачээ
үнэхээр асуудлуудыг цэгцэлсэн дээ баяр хүргэе