Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буусан ч бусдад нөлөөтэй хэвээр байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2024.01.10/ Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг эсэргүүцэж, мэдээлэл хийсэн. Тэгвэл үргэлжлүүлэн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж, тайлбар өглөө. 

Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой хэвлэлийн хурал зарласан. Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхэлж Ч.Хүрэлбаатар бол Хятадын эрлийз, хурлийз гэдэг гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа нь, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын газрыг Ч.Хүрэлбаатар 100 жилээр гадаадынханд олгох гэж байна гэдэг гүтгэлгийг ч гаргасан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирлээ. Эзэн нь өөрөө гарч ирж хэвлэлийн хурал зарлаж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийлгэхгүй байх шаардлагыг УИХ-ын даргад уламжиллаа. Би Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад нийт долоон удаа хориг авч байсан. Одоо Ерөнхийлөгч биш байж найм дахь хориг нь ирж байх шиг байна. Энэ хэвлэлээр хийж байсан бохир дайралт, гүтгэлэг, доромжлол бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь гарч ирсэн болохоор мэдээлэл хийж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг ярьдаг. Засгийн газар дээр хөрөнгө оруулагчдын асуудлыг тавиад ирсэн. Эхлээд найман гомдол байсан. Одоо 69 гомдол ирээд байна. Тиймээс хуулийн хэлэлцүүлгийг хийхдээ аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь оролцуулж хийгээд оруулж ирж байгаа юм. Миний үйл ажиллагаа бол олон нийтэд ил байдаг. Би далдуур хүнийг турхирч, ажил хийлгэдэггүй. Энэ бол миний үндсэн зарчим. Эзэн нь өөрөө гараад ирлээ. Энэ хүн Ерөнхийлөгчөөс буусан ч гэсэн бусдад нөлөөтэй хэвээр байгаа юм байна гэж л харж байна" хэмээн тодотголоо.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өт(174.198.9.53) 2024 оны 01 сарын 14

Үхсэн буурын толгойноос амьд ат айнаа гэж…

1  |  0
Зангараг(98.181.118.33) 2024 оны 01 сарын 10

Яах ч арга байхгүй хятад хүн бол Хүрэлбаатар ланжаад.

0  |  0
Зочин(66.181.191.25) 2024 оны 01 сарын 10

Хотгор шанагыг зарсан нь багадаад монгол улсыг зарах гээд байна аа даа

0  |  0
Mongol(202.126.88.118) 2024 оны 01 сарын 10

Uvs nutgiin ner toriig ooriin shunaltaigaa hutgaad zuurah geeguim bol naad oroldlogoo zogsoo Hurelee?

0  |  0
Зочин (66.181.160.25) 2024 оны 01 сарын 10

Хүрэлбаатар чи үхвэл таарна

0  |  0
Зочин(66.181.160.25) 2024 оны 01 сарын 10

Хотгор шанага эрлийз хүрэлбаатар чи үхвэл таарна

0  |  0
Top