Хэн нь ХЯТАД ВЭ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар "Хэн нь Монгол, хэн нь Хятад" болохоо үзэхээр шийджээ. Ингэхдээ тэдний хэн хэн нь хөшигний ард суусангүй, арга хэлбэр нь л өөр болохоос аль аль нь байр сууриа гарч ирж илэрхийлэв.

Оны өмнөхөн Ч.Хүрэлбаатартай холбоотой хэд, хэдэн мэдээлэл цацагдсан. Тэрхүү мэдээллийн ард "Женко" Х.Баттулга бий гэдгийг ч Ч.Хүрэлбаатар мэдэгдэж, цахим хуудаснаа бичиж байлаа.

Түүний "Чамаас хятад ген 0.1 хувь илэрвэл чи улстөрөөс үүрд зайл, надаас 0.1 хувь илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Болсон болоогүй нэвтрүүлэг, эвлүүлэг хийж ард иргэдийн тархи толгой эргүүлж байснаас шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү аргыг сонгоё. Х.Баттулга аа, чацга царайлаад байлгүйгээр 14 хоногийн дотор хариугаа өгөөрэй. Цус ярьж монголчуудыг дотор нь хуваадаг, хэрэлдүүлдэг, улстөржүүлдэг, алалцуулдаг цаг үүгээр дуусаг" хэмээх жиргээг уншигчид олж харсан л байх.

Тэгвэл өнөөдөр /2024.01.10/ "Женко" Х.Баттулга өөрөө гарч ирж, Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эсэргүүцсэн үйлдэл нь улс төрд содон үйл явдал байлаа.

Харин "Женко" Х.Баттулгын мэдээллийн дараа Ч.Хүрэлбаатар сайд ч хариу тайлбарыг нь өгөв. Түүний хэлсэн "Бүх гүтгэлэг, доромжлолыг зохион байгуулсан эзэн нь өөрөө гарч ирлээ. Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчөөсөө буусан ч бусдад нөлөөлдөг хэвээрээ байгаа юм байна" гэх үг гол хүнийх нь чихэнд хэр наалдсан бол гэдэг нь сонин. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын хийсэн мэдээллээс товчлон, тоймлон хүргэе.


Х.БАТТУЛГА: НАДАД Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ ЯМАР Ч ХУВИЙН АСУУДАЛ БАЙХГҮЙ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.БАТТУЛГА: Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын гэгч хуулийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлаа олон нийтээр хэлэлцүүлээч ээ гэж хүслээ. Учир нь, газрын асуудалд бид хөнгөн хуумгай хандаж болохгүй. Өнөөдөр нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд нарийн эмзэг энэхүү асуудлыг дараагийн 2024 оны сонгуулиар, нэгэнт 126 гишүүнтэй томсгосон тойргоор сонгуулийг явуулах гэж байгаа юм бол тэр бүтцээрээ хэлэлцүүлээч ээ гэж хүсэж байгаа юм. Өнөөдөр 1993 онд тавигдсан гадаадын хөрөнгө оруулалтын 100 мянган ам.долларыг 2013 онд тавигдсан гэж толгой эргүүлж яриад байгаа юм. Энэ 100 мянган ам.долларын босго байхгүй болоход өнөөдөр хөрөнгө оруулагч нэртэй ямар ч хүн орж ирээд манай газар нутаг дээр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух боломжийг бий болгосон цоорхой хууль болох нь ээ. Иргэдээрээ хэлэлцүүлээч, 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хэлэлцүүлээч ээ гэдэг байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовж, АН-ын гишүүдтэйгээ хамтарч уулзлаа. Г.Занданшатар дарга хүлээж авч байна, хүлээж авах ёстой л доо. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль тогтоомж тогтвортой л байх ёстой. Надад Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй ямар ч асуудал байхгүй. Хувь хүн талаас нь юм байхгүй. Надад ер нь нөлөөлөөгүй зүйл байгаа юм уу. Нэг хүн хальтраад унахад хүртэл намайг нөлөөлсөн гээд л биччихсэн харагдаж байна шүү дээ.

Ч.ХҮРЭЛБААТАР: БҮХ ГҮТГЭЛЭГ, ДОРОМЖЛОЛЫН АРД Х.БАТТУЛГА БАЙСАН

Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой хэвлэлийн хурал зарласан. Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхэлж Ч.Хүрэлбаатар бол Хятадын эрлийз, хурлийз гэдэг гүтгэлгийн мэдээнүүдийг тараасан. Дараа нь, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын газрыг Ч.Хүрэлбаатар 100 жилээр гадаадынханд олгох гэж байна гэдэг гүтгэлгийг ч гаргасан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирлээ. Эзэн нь өөрөө гарч ирж хэвлэлийн хурал зарлаж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийлгэхгүй байх шаардлагыг УИХ-ын даргад уламжиллаа. Би Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад нийт долоон удаа хориг авч байсан. Одоо Ерөнхийлөгч биш байж найм дахь хориг нь ирж байх шиг байна. Энэ хэвлэлээр хийж байсан бохир дайралт, гүтгэлэг, доромжлол бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь гарч ирсэн болохоор мэдээлэл хийж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг ярьдаг. Засгийн газар дээр хөрөнгө оруулагчдын асуудлыг тавиад ирсэн. Эхлээд найман гомдол байсан. Одоо 69 гомдол ирээд байна. Тиймээс хуулийн хэлэлцүүлгийг хийхдээ аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь оролцуулж хийгээд оруулж ирж байгаа юм. Миний үйл ажиллагаа бол олон нийтэд ил байдаг. Би далдуур хүнийг турхирч, ажил хийлгэдэггүй. Энэ бол миний үндсэн зарчим. Эзэн нь өөрөө гараад ирлээ. Энэ хүн Ерөнхийлөгчөөс буусан ч гэсэн бусдад нөлөөтэй хэвээр байгаа юм байна гэж л харж байна. 

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ss(73.73.245.251) 2024 оны 01 сарын 14

Hurelbaatariig eh oronoosoo urvasan zuil angiar darui ogtsruulj shuuhed shiljuuli!!Horonho oruulsan hund durtai gazaraar ni uamshuulal bolgoj ogno!! Ene hun Mongol hun monuu Hurelbaatar!!

0  |  0
Ss(73.73.245.251) 2024 оны 01 сарын 14

Hurelbaatariig eh oronoosoo urvasan zuil angiar darui ogtsruulj shuuhed shiljuuli!!Horonho oruulsan hund durtai gazaraar ni uamshuulal bolgoj ogno!! Ene hun Mongol hun monuu Hurelbaatar!!

0  |  0
Зочин(86.111.139.155) 2024 оны 01 сарын 12

Баттулга бас Ээвий нар байнга бусдыг турхирч байдаг биздээн хөөе

0  |  0
Мөнхжаргал (103.57.95.252) 2024 оны 01 сарын 11

Олиггүй амьтан юм чинь олон удаа хоригт оролгүй яадаг юм бэ?

0  |  0
Зочин(66.181.181.118) 2024 оны 01 сарын 12

Баттулга нь монгол, Хүрэлбаатар нь яахын аргагүй хужаа юм шүү.

0  |  1
25(103.57.94.172) 2024 оны 01 сарын 11

2 хужаа хөтлөлцөөд зайлаарай

0  |  0
Ажиглагч(59.153.115.129) 2024 оны 01 сарын 11

Хоёулаа л хужаа, мэргэшсэн луйварчид.

0  |  0
Зайлаач хүрэлбузар (213.55.243.27) 2024 оны 01 сарын 11

Нам нэртэй манан мафийн Алуурчид хулгайчид луйварчдийн боол гөлөг хүрэлбузар хятад солонгос эзэддээ монголын газар шороог үнэ төлбөргүй өгөхөөр улангасч байна

1  |  0
Zochi(202.55.188.94) 2024 оны 01 сарын 12

Урвагч хужаагын салтааны үс Хүрэлбаатар \n

1  |  1
zuhc(103.41.93.68) 2024 оны 01 сарын 12

Ha.ha..ha...2 har heree ha..haa...

0  |  1
Эрдэнэбат (66.181.185.223) 2024 оны 01 сарын 12

Жонхуу муу хулгайч үхэж далд ороосой

0  |  3
Саруул(122.201.23.219) 2024 оны 01 сарын 11

2-лаа

0  |  0
Зочин(66.181.187.125) 2024 оны 01 сарын 11

Хүрэлбаатарыг Увсынхан хүртэл Хужаа гээд байх юм. Тэгэхлээр бараг л үнэн болж таараад байх шиг.

3  |  1
mgl(103.212.117.217) 2024 оны 01 сарын 11

ene Battulga odoo boli uls turuus zail shunalaa tat odoi chi idej uuj bolson hurdan zail

2  |  2
М(202.126.89.236) 2024 оны 01 сарын 11

Монголын ард түмэн Хүрэлбаатарт ямар өртэй юм бэ? Хүрэлбаатарыг хууль цагдаагийнхан шалгах цаг болсон!!!

2  |  1
Зочин (202.55.188.43) 2024 оны 01 сарын 11

МЭДЭЭЖ, ХҮРЭЛБААТАР Л УГААСАА ХУЖАА ДОТОРТОЙ ХҮН ШҮҮ ДЭЭ. САЯЫН ХУУЛИЙН ТӨСЛӨӨС МОНГОЛЧУУД БАРАГ БҮДЭЭРЭЭ Л ТИЙМ ОЙЛГОЛТТОЙ БОЛСОН БХ.

5  |  1
Эрдэнэбат (66.181.185.223) 2024 оны 01 сарын 11

Хүүк жонхуу 2 яг адилхан

1  |  2
Эрдэнэбат (66.181.185.223) 2024 оны 01 сарын 11

Энэ жонхуу монгол улсыг хорлож гүйцлээ жинхэнэ хулгайц

1  |  3
Zochin(68.146.199.167) 2024 оны 01 сарын 10

Ta nar naad xeruuldee xursh ornoo xutgaxaa bolichixvol yasan um be???

0  |  0
Хахаха(66.181.161.80) 2024 оны 01 сарын 11

Баттулга цусаа шинжлүүлээч. Айлаа юү.

0  |  3
Зочин(59.153.114.141) 2024 оны 01 сарын 11

монголын улс төрд нэр бүхий хэдэн арван хүн л байнга суух хуультай юм уу. хувалз шиг шигдчихээд. улс нь хөгжиж өгдөггүй тэр хэдэн хүн ч далд орж өгдөггүй.

1  |  0
РС(202.9.40.145) 2024 оны 01 сарын 10

Хятад цус ч гэх шиг, хөрөнгө оруулалтын хууль ч гэх шиг Монголчуудыг хагалах үйл ажилгаагаа зогсоож Ард түмнээсээ уучлалт гуй та хоёр ер нь юу юм бэ ? Хамаагүй хариуцлаггүй үг хэл гаргаж байж... Гамин бароны цэргийн мөр балраагүй байгаа шүү.Орос Хятад Улсын төрийн чих дүлийрсэн гэж би лав сонсоогүй. Та хоёр дэндүү балчир байна даа Өвгөн түшмэл би харамсахын учир ийнхүү айлдав

0  |  0
РС(202.9.40.145) 2024 оны 01 сарын 10

Та нар ер нь энэ улсыг яаах гээд байгаа хүмүүс вэ? Та хоёр Монгол Улсын Төрийн өндөр дээд албыг олон жил хаашиж байхдаа энэ улсын энэ үндэстний Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө гэж наснаасаа илүү тангараг өргөчихөөд яагаад Монгол Улсын улс төр нийгэмийн зүтгэлтэн борж чадаагүй байгаа юм бэ ? Би үнэнхүү харамсаж хэлэх үг олдохгүй байна. Та хоёр хувийн харилцааны үзэн ядалтуудаа ядарч ядаж байгаа ард түмнийхээ бага ч атугай төр засагтаа итгэж Улсаа гэх сэтгэл рүү ус цацуулан гаргаж байна. Та хоёр зодолдно уу алалцна уу Монголчууд бидэнд хамаагүй.

0  |  0
Арооү(202.9.46.131) 2024 оны 01 сарын 11

Энэ Хүрэлбаатар бүүр зайлаад өгөөч ээ.\nЭнэ л хужаа шүү.

6  |  2
Зочин(66.181.160.45) 2024 оны 01 сарын 11

Үүрд зайлах цхг нь болсон тонилж үз увсын орк

5  |  2
Гэрэл(103.57.94.183) 2024 оны 01 сарын 11

Хятадуудыг Монголд яаж сууршуулах бэ гэсэн бодлогууд янз бүрээр зүсээ хувилгаад орж ирээд байна Ернь Хятадын хөрөнгө ожуулалт хэрэггүй. Нэмж лицэнзээр газар олгохыг бүр мөсөн хаах хэрэгтэй.

7  |  1
z(66.181.181.133) 2024 оны 01 сарын 11

ene neg xyatadiin er;iiz xulgaichiig xiideg gazar ni xiichix tor Mongold alga uu.\n\nXotgor shagiig zarsan ni unen biz dee\nardiin nam ene noxriig songuulid devshuulj boloxgui, namiin reiting unana shuu\n\nardiin nam ene noxortei xariutslaga tootsoxgui bol songuulis

5  |  2
hvrelbaatar bol hurl(66.181.184.203) 2024 оны 01 сарын 11

hvrelbaatar hotgor shanagiin uurhaig zarsan vnen ch dee.. meregjsen hulgaich ch dee. eniig uuli zvin said hvn ni helsen dee

7  |  1
Pk(66.181.177.150) 2024 оны 01 сарын 11

Хятадын хөрөнгө оруулалт хэрэггүй. Тамсагийн нефт гэгч Хятадын хөрөнгө оруулалт нь Монгол улсыг цөлмөөд дуусгасан. Түүн шиг газраа өгөөд хувхай хоосон үлдэх ёстой гэж Хүрэлдбаатар биднийг доромжлоод байх шив муу хужаагийн эрлийз.

7  |  1
зочин(66.181.176.244) 2024 оны 01 сарын 11

Хүрэлбаатар аа чамд хотгор шанагын бүхэл бүтэн орд багадаад байна уу муу баасаа

7  |  1
Зочин(103.212.118.124) 2024 оны 01 сарын 11

Сэтгүүлчийн цацсан мэдээлэл баримтгүй худал байсан бол наад хотгор шанагын хулгайч. Хүрэлбаатар чинь аль хэзээний цагдаад өгөөд шоронд хийцэн байгаашдээ. Хөрөнгө оруулагч нэртэй ганц амбаарын мөнгөтэй үй түмэн хужаа оруулж монголыг уусгах далд санаатай хужаа цустай гэдэг нь батлагдаж байна

8  |  1
Top