ӨАБНУ Израилийг палестинчуудыг хоморголон устгасан гэж буруутган Гааг дахь олон улсын шүүхэд өгчээ.
Гааг дахь олон улсын эрүүгийн шүүхэд хандсанаар шүүх хурлын өмнөх сонсгол болсон байна. Сонсголын үеэр Израилийн өмгөөлөгч нар “Бид палестинчуудыг хоморголон устгаагүй. Энгийн иргэдийг хамгаалах ажиллагаа явуулсан. ӨАБНУ нь ХАМАС бүлэглэлтэй ойр харилцаатай тул Израилийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэжээ.
Одоо Гааг дахь шүүх ӨАБНУ-ын нэхэмжлэлийг хэлэлцэх эсэхээ шийднэ. Тус улсын өмгөөлөгчид Израилийг маш яаралтай галаа зогсоох ёстой гэж үзэж байгаа аж.
Израилийн асуудлаарх шүүх хурлын өмнөх сонсгол олон нийтэд нээлттэй болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Устгасан олон баримт дэлгэгдсэн шүү дээ. Одоо галаа зогсоох ёстой