ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, бич жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 17

Аргын тооллын 1 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 7

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ЦАГААН ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 08.36-17.28
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 1 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 7, Дэлгэрүүлэгч одтой, цагаан луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top