Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улсын иргэд 90 хоног харилцан визгүй зорчино 

Автор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 17

АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Уг хэлэлцээрийн дагуу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top