Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлт өрх бүрийн хаалгаар орох ёстой

2024 оны 01 сарын 18

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа өчигдөр /2024.01.18/ өндөрлөлөө. Чуулганыг хааж хэлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарыг үгнээс зарим онцлох мэдээллийг цувралаар хүргэж байна.

Тэрбээр, макро эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгааг тэмдэглээд “Эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлт төдийгөөр хязгаарлагдаж болохгүй. Энэ өсөлт айлын хаалгаар орох ёстой”-г санууллаа.  

Монгол Улсын экспорт түүхэндээ анх удаа 15.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.долларт хүрч, төсвийн орлого 35.6 хувь буюу 6.0 их наяд төгрөг болжээ. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.долларт хүрсэн байна.

Гэвч саяхан хийсэн судалгааны дүнгээр “нийгэмд бухимдал маш их байна” гэсэн дүгнэлт гарчээ. Үүний гол шалтгаанаар “Шударга бус байдал”, “Эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдал” нэрлэсэн байна. Нэг үе 16.9 хувьд хүрээд байсан инфляц буурч, 7.9 хувь болсон хэдий ч 10 хүн тутмын 8 нь амьдрал доройтсон, инфляц буурч байгаа ч цалин, тэтгэвэр, орлогын нэмэгдэл нь үнийн өсөлтийг давж чадахгүй байна гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(66.181.160.28) 2024 оны 01 сарын 19

MUU CASINO CHI DAHIJ MANAI BAYNHONGOROOSGARAHGUIEE.

0  |  0
зочин(66.181.160.116) 2024 оны 01 сарын 19

айл гэрийн хаалгаар орох ёстой гээд хэлэхэд амархан харин хийх хэрэгтэй тэгэхгүй бол нөгөө л архаг мэргэшсэн хулгайч Хүрэлбаатар гэх мэт саад болно

0  |  0
Top