Эрдэнэбүрэн хаа ч гэсэн тугтайгаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 21

Өмнөх парламентад нялх Сэнгүм хэмээн дуудагдаж явсан АН-ын ҮЗХ-ны гишүүн Р.Эрдэнэбүрэн Монголын улс төрд  дорвитой зүйлээр нэрээ  гаргаж чадаагүй ч зарим хүмүүст тун эерэгээр дүгнэгдэж явдаг бололтой. Тодруулбал, олон түүхт ой давхцсан баярын үеэр УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнгийн бүтээсэн төрийн далбаа наадамчин олны үзэж сонирхууштай зүйлийн нэг байсан гэхэд болно. УИХ-ын гишүүний сэнтийгээс буусан ч гурван зуны наадмыг гоёсон дээрх төрийн далбаа нь зарим талаараа экс гишүүнийг санагдуулах нэг зүйл болдог. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэгчийн үлгэрээр улс төрийн тавцангаас арчигдсан ч төрийнхөө далбааг дахин шинээр мандуулах хүсэл зориг түүнд байсан нь дамжиггүй. Тиймээс төрийн далбаагаа уламжлал ёсоороо мандуулсан гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top