ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 21

Аргын тооллын 1 сарын 21, Адьяа гараг. Билгийн тооллын 11

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХӨХ БИЧ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 08.33-17.34
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 1 сарын 21, Адьяа гараг. Билгийн тооллын 11, Чөлөөт эх одтой, бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал (22ц 31м) эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top