400 сая гаруй хэрэглэгчтэй Trip.com групптэй хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 21

Соёлын сайд Ч.Номин 54 дэх удаагийн Дэлхийн Эдийн Засгийн чуулганы үеэр Trip.com группийн Гүйцэтгэх захирал Жейн Сантай уулзаж аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын Засгийн газраас баримталж буй аялал жуулчлалын бодлого болоод соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх бодлогоо танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан энэ жил “Go Mongolia” үндэсний брэндингийг албан ёсоор танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Trip.com платформын бизнес загвар болох контентоор дамжуулан аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлан танилцуулах, борлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо.

Trip.com нь дэлхий даяар 200 гаруй улс орон, бүс нутагт 1.4 сая гаруй зочид буудал, 5000 гаруй хотыг холбосон 2 сая гаруй нислэгийн сүлжээ бүхий платформ юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top