Жижиг намууд “болзож” эхлэв

2024 оны 01 сарын 24

 

УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог хувилбараар хийж, мажоритар хэсгийг нь бүсчилсэн том тойргоор явуулахаар болсон нь жижиг намууд, олонд танигдаагүй горилогчдод ихээхэн халгаатай болохоор харагдаж байгаа билээ. Тиймээс гишүүн цөөхөнтэй, парламентад суудалгүй жижиг намууд эвсэж хамтрахаар шийдэн эхнээсээ “болзож” эхэлсэн дуулдана.

Тэдний салхийг Монголын Үндэсний Ардчилсан нам /МҮАН/, Монголын ногоон нам /МНН/ эхлүүлж буй бололтой. МҮАН-ын дарга нь Б.Цогтгэрэл, 2006 оны зургаадугаар сарын 12-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Дээд шүүхийн бүртгэлээр 13 дугаарт жагссан нам. АН-тай 2022 оны сүүлээр сонгуульд хамтран эрх баригчидтай хариуцлага тооцож нэгдэнэ хэмээн М.Энхсайхан нар АН-ын гишүүнчлэлээ сэргээн ёслол үйлдэж байсан ч Улсын дээд шүүх нэгдэхийг зөвшөөрөөгүй тул хоёр тийш болсон удаатай. МҮАН нь 2012 оны сонгуулиар МАХН /Н.Энхбаярын/-тай эвсэж хамтарсан түүх ч бас бий.

МҮАН-ын гол хөзөр нь тус намыг үүсгэн байгуулагч бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан. Тус намынхан нэгдүгээр сарын 20 буюу хэдхэн хоногийн өмнө их хурлаа хийж улс төрийн аль хүчинтэй эвсэх тухайгаа ярилцсан байна. Тэдний сонголт МНН дээр бууж таарсан бөгөөд эвсэл болох хүсэлтэй бусад намд ч үүд хаалга нээлттэй байхаар дотроо ярилцжээ. Эвсэл болох дээрээ тулбал "Гуравдагч хүчний эвсэл", "Үндэсний Эвсэл" гэх нэрсээс сонгож, гуравдагч хүчин болон МАН, АН-тай шатрын нүүдэл дээр өрөг наадъя гэж шийдэж байгаа бололтой юм. Уг нь М.Энхсайхан ХҮН-тай эвсэх тухай сураг гарсан ч энэ удаа МНН-ыг эхний “болзоо”-нд дуудав. ХҮН тэдэн дээр нэгдэхийг ч үгүйсгэхгүй.

Тэгвэл “болзоо”-нд уригдсан МНН-аар ч сонин ихтэй гэнэ. Тэд МҮАН-аас хоёр өдрийн өмнө, нэгдүгээр сарын 18-нд мөн л их хурлаа хийжээ. Ээлжит бусаар болсон тус хурлаар хэлэлцсэн асуудал нь сонирхол нэлээд татна. Улс төрд дуулиантайхан орж ирж, УИХ-ын гишүүн байхдаа ч сенсаац таслаагүй, тэр хэрээрээ парламентын хаалгыг чимээтэйхэн хааж орхиод гарсан Н.Номтойбаярыг МНН-ын даргаар сонгохоор болжээ. МНН-ыг үүсгэн байгуулагч нь О.Бум-Ялагч. 1990 оны тавдугаар сарын 26-нд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн.

Өдгөө МНН Улсын дээд шүүх дээрх бүртгэлээрээ МАН, АН-ын дараа гуравдугаарт бичигдэж буй.

Тэгвэл өдгөө МНН Н.Номтой­баяраар овоглохоор болж байгаа юм байна. Н.Номтойбаяр энэ “бэлэн шар тос”-ыг ихээхэн хэмжээний мөнгөөр худалдан авсан тухай яриа өнгөрсөн зургаадугаар сард Төрийн ордонд, бүр чуулганы хуралдааны танхимд сонсогдож байсан.

Н.Номтойбаярыг МНН-ын даргаар албан ёсоор бүртгүүлсний дараа МҮАН-ын “болзоо”-г хүлээн авч албан ёсоор эвсэн сонгуульд орохоор төлөвлөсөн дуулдана. Хэрэв энэ ёсоор болж хоёр намын дарга тэргүүтэй эрхмүүд нэр дэвшихээр болбол зүүн гурван аймгийг илүүтэй онилж таарах юм.

Учир нь Н.Номтойбаяр өмнө нь Дорнод аймгаас нэр дэвшин УИХ-д сонгогдож байсан. М.Энхсайханы эцэг Мэндсайхан Дорнод аймгийн уугуул, ээж нь Сүхбаатар аймгийнх гэдэг.

Хоёр эрхэм аль аль нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхий сайд явсан, хоёулаа хэрэг төвөгт татагдаж, огцорч бууж явсан. Н.Номтойбаяр бол бүр Төрийн ордонд амиа алдсан нэртэй улстөрч Г.Батхүүгийн үхэлд буруутгагдаж ч үзсэн. Улс төрийн гал тогооны сайн муу, халуун хүйтнийг мэднэ. Тэр хэрээрээ хэн хэн нь намдаа хуучин улстөрчдөөс татан хүчээ зузаатгахаар зэхэж буй сурагтай. АН-д, үлдсэн, мөн л хуучны улстөрч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд явсан Н.Батцэрэг, М.Сономпил нар М.Энхсайхан даргатай шадарлаж, буцаж ирж нэр дэвшихээр ярилцсан тухай яригдаж байна. Тэд ирвэл М.Сономпил Дархан-Уултай, Н.Батцэрэг Өвөрхангайтай тойрогт явж өрсөлдөх биз дээ.

М.Энхсайханы хувьд улс төрийн нүүдэл сайн хий­дэг стратегич хүн. МҮАН буюу өнөөдрийн АН 1996 онд Монголын социал демок­рат нам/МСДН/-тай “Ардчилсан холбоо” эвсэл болон сонгуульд орж, түүхэнд анх удаа ардчилагчид парламентад олонх болоход сонгуулийн стратегийг М.Энхсайхан гардан хийж, төлөвлөгөө, тактикийг боловсруулж ялалтад хүргэсэн. Түүнийхээ шанд Ерөнхий сайд болсон ч журмын нөхдийнхөө найруулсан “хор”-ыг долоож огцорч байсан. С.Баяр, М.Энх­сайхан хоёрыг гүйцэх улс төрийн стратегич ховор гэдэг талаас нь авч үзвэл МҮАН, МНН-ын эвсэл ямар ч гэсэн 126 гишүүнтэй шинэ УИХ-д цөөн суудал авч дөнгөх л байх.

Ийнхүү жижиг намууд эхнээсээ бие биесээ “болзоо”-нд дуудаж, хамтрах, эвсэх, нийлэх талаар яриа, хэлэлцээ хийж эхлэхээр болсон талаар улс төрийн хүрээнийхний дунд шивэр авир хийцгээж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.189.166) 2024 оны 01 сарын 25

энхсайхан номтойбаяр нарыг бол дэмжинэ улс төрийн туршалгатай идэж уугаад байхгүй шүү харин сономпил батцэрэг нар бол яршиг банйаа

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 01 сарын 24

Nemegdehyynii bairalaiig soliodoj niilber ni adil tentsyy baidag.Hulgaichuudiin toog nemseneer jijeg Luivarchin namuudiig songosonoor uls gyren byr utagaa aldana.Odoo bol jinhen ULANII HYMYYSIIN NAMAL GARNA .Hysen hyseegyi alaLtsaachgij hamaagyi turuu hulgaichuudaas adi8lhan argaar temtsej avana.Avgaldainuud byy bayarla.ALALTSANAA HAR HAIRTSAGTAI CHINI HYIS TREMTEREH BOLNOO ELBEGEE.SVG.BATBOLDOO.ARISAA NUMRUUD YLDENE GEJ BAIHGYI UDAMAAR CHINI USTAGAANAA.yLDEESEN AVAGALDAINUUDIIG CHINI HAYADAHAL BOLNO.

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 01 сарын 24

Nemegdehyynii bairalaiig soliodoj niilber ni adil tentsyy baidag.Hulgaichuudiin toog nemseneer jijeg Luivarchin namuudiig songosonoor uls gyren byr utagaa aldana.Odoo bol jinhen ULANII HYMYYSIIN NAMAL GARNA .Hysen hyseegyi alaLtsaachgij hamaagyi turuu hulgaichuudaas adi8lhan argaar temtsej avana.Avgaldainuud byy bayarla.ALALTSANAA HAR HAIRTSAGTAI CHINI HYIS TREMTEREH BOLNOO ELBEGEE.SVG.BATBOLDOO.ARISAA NUMRUUD YLDENE GEJ BAIHGYI UDAMAAR CHINI USTAGAANAA.yLDEESEN AVAGALDAINUUDIIG CHINI HAYADAHAL BOLNO.

0  |  0
Зангараг(98.181.118.33) 2024 оны 01 сарын 24

Нам чухал биш эх орончид чухал. Гэмт хэргээрээ олонд танигдсан этгээдүүдийг одоо сонгохгүй. Харин олонд танигдаагүй шинэ хүмүүс эх оронч байх магадлал өндөр.

1  |  0
иргэн(103.57.93.92) 2024 оны 01 сарын 24

Жижиг намууд эвсэл байгуулж сонгуульд оролцох хэрэгтэй. Дэмжиж байна.

0  |  0
S(66.181.178.104) 2024 оны 01 сарын 24

SHAALGI SEXSEER80955877

0  |  0
зочин(202.179.27.218) 2024 оны 01 сарын 24

м энхсайхан мундаг хүншдээ ар өврийн хаалга ах дүү амраг гэж танил манил гэдэггүй

2  |  0
S(59.153.115.120) 2024 оны 01 сарын 24

SEXSDN80955877

0  |  0
Top