-Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүү агсны үхэлд хүртэл буруутгагдаж явсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр МҮАН-ын дарга асан М.Энхсайхантай гар барьж, улс төрд эргэн ирж байгаагаа чимээгүйхэн зарлалаа-
УИХ-ын дарга Г.Занданшатарын парламентаас өөрийн хүсэлтээр явсан ч өөрийгөө “Шударга бусын хонгил”-оор чирэгдэж, эрх мэдэлтнүүдийн “Махны машин”-нд хэрчүүлсэн гэгддэг УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаяр улс төрд эргэн ирж байгаагаа чимээгүйхэн зарлалаа. Тэрбээр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн хоёр жижиг намын нэгдэл “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлж оролцох нь нэгэнт тодорхой болж байна.
Хэрэв уншигчид санаж байгаа бол Н.Номтойбаяр улс төрөөс явахдаа ч, дараа нь шоронд орохдоо ч "Улс төрд эргэж ирнэ" гэдгээ хэлж байв. Тэгвэл түүний улс төрийн завсарлага өндөрлөж, улс төрдөө эргэн ирлээ. Ингэхдээ нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхантай гар барьж, эрх баригч МАН-д “гомдсон” улстөрчдийг эгнээндээ нэгдэхийг уриалж, удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор төлөвлөжээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Үндэсний эвсэл нь улс төрийг эрүүлжүүлэх үйлсэд улс төрийн намуудыг бидэнтэй эвсэж, хүчээ нэгтгэхийг уриалж байна. Үндэсний эвсэл нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэн бүгдээрээ баяжъя” их үйлсэд иргэд, мэргэд, мэргэжлийн холбоод, Үйлдвэрчний эвлэлүүд, хувийн хэвшлүүдийг хамтран ажиллахыг урьж байна” хэмээн бичсэн байна.
Хэдийгээр Ерөнхий сайд асан М.Энхсайхан МҮАН-ын даргын суудлаа Б.Цогтгэрэлд өгсөн ч түүний хүч, нөлөө хэвээр байгаа нь тодорхой. Б.Цогтгэрэлийг МНН-ын дарга О.Бум-Ялагчтай нэгдэж "Үндэсний эвсэл"-ийг байгуулахад ч М.Энхсайхан тодорхой үүрэг гүйцэтгэж, нөлөөлсөн байж таарна. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр МНН-ыг сонгосон нь учиртай. Учир нь, тус нам Улсын Дээд шүүхэд гуравт бичигддэг. Тиймдээ ч эрх баригч МАН, сөрөг хүчин АН-ын дараа гуравт бичигддэг МНН-ыг Н.Номтойбаяр үнэ цохиж "авсан" гэх мэдээлэл ч бий.
Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайханыг улс төрийн нүүдэл сайн хийдэг, сайн стратегич гэж ч ярьдаг. Түүний тактик, төлөвлөгөөгөөр 1996 онд олон намын нэгдэл “Ардчилсан холбоо” эвсэл ялалт байгуулж, түүхэндээ анх удаа ардчилагчид парламентад олонхын суудал авч сонгуульд ялалт байгуулж байсан удаатай. Түүнийхээ шанд М.Энхсайхан Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын суудалд тухалсан ч удалгүй журмын нөхдийнхөө “найруулсан хор”-нд унаж, огцорч байв. Хожим Н.Энхбаяртай нэгдэж МҮАН, МАХН-ын нэгдэл “Шударга ёс” эвслийг байгуулж, парламентад бүлэг байгуулах хэмжээний суудлыг авч байлаа. Эндээс харахад, одоогийн МҮАН, МНН-ын хамтран байгуулсан “Үндэсний эвсэл” ямар ч байсан ирэх УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдах 126 гишүүнтэй парламентад тодорхой хэмжээний суудал авахгүй гэх газаргүй юм.
Энэ бүхнийг тооцоолсон Н.Номтойбаяр М.Энхсайханыг сонгож, тэр хэрээр тооцоолсон М.Энхсайхан Н.Номтойбаяртай гар барьж хоёр намын нэгдэл “Үндэсний эвсэл”-ийн тэргүүнээр улс төрд өөрийн байр суурийг тогтоосон Н.Номтойбаярыг сонгосон байж ч мэднэ.
Харин одоогийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх тухайн үед Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байхдаа Н.Номтойбаярын гэр бүлийг Монголын баялгийг хувааж идсэн 30 гэр бүлийн нэгээр нэрлэж, МАК бол “Цагаан суварга” тэргүүтэй 36 лиценз эзэмшдэг гэдгийг парламентын индрээс тодотгож байв. Энэ нь явсаар Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр татгалзахад хүргэж мань эр 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр чөлөөлөгдөж, “Намайг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж зохион байгуулалттайгаар онц хүнд гэмт хэрэгт гүтгэх махны машин ажиллаж байна” хэмээн тодотгож байлаа.
Тэрбээр Төрийн ордонд амиа алдсан Г.Батхүү агсны үхэлд ч буруутгагдаж, дээр нь мөрдөн байцаалтад саад болсон, мөрдөгчид нөлөөлөхийг оролдсон зэрэг хэд хэдэн үндэслэлээр цагдан хоригдож, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн ч сонгуульт ажлаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас үргэлжүүлсэн байдаг.
Гэвч эцэст нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг дээрх хэргээр яллаагүй юм. Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр 5.5 жилийн хорих ял оноосон ч Улсын Дээд шүүх нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ. Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нд суллагдсанаас хойш өнөөг хүртэл улс төрийн ямар нэгэн үйл явдалд оролцоогүй, улс төрийн нүүдэл хийгээгүй байсан юм.
Сэтгэгдэл ( 50 )
shuluun shudarga yariatai hun shuu hudlaa pyldaguudiig haraasaar zalhaj bn zuw bodoltoi mundag hun gdg ni haragdaj bn
ene uls orond hiij buteey gesen setgeltei hun bol yahin arggu nomtoibayr\n
3000 гаруй ажилтан албан хаагчтай, тэдгээр айл өрхийг тэжээж буй Н.Номтойбаярын тэргүүлж буй эвслийг дэмжих нь зөв.
Монгод Улсад 1 зүйлч үйлдвэрлэж үзээгүй,\nБүтээн байгуулалт гэх ойлголтгүй,\n1 хүн ч цалинжуулж, татвар төлж үзээгүй, \nҮзэгний үзүүрээр хөрөнгөжсөн \nБусдын ирээдүйг хулгайлсан Улс төрчдөөс салах цаг нь болсон. \n
Монгод Улсад 1 зүйлч үйлдвэрлэж үзээгүй,\nБүтээн байгуулалт гэх ойлголтгүй,\n1 хүн ч цалинжуулж, татвар төлж үзээгүй, \nҮзэгний үзүүрээр хөрөнгөжсөн \nБусдын ирээдүйг хулгайлсан Улс төрчдөөс салах цаг нь болсон. \n
Мундаг шудрага залуу шүү үргэлж дэмждэг дэмжсээр ч байх болно. \n
odool mongoloo awarch uurchluhgvi bol svirlee
2024 оны сонгуульд 3-дагч хүчний орон зайд тоглолт хийхнэ ээ.
Өөрчлөлт шинэчлэлтийг бид одоо л хийх ёстой. сонголтоо зөв хийх хэрэгтэй.
Buteegc ger bul shuu demjij bnn\n
АН, МАН их том цохилт болж байгаа байхдаа хаха
Их хүлээлтэнд байсан хүндээ ашгүйдээ ДЭМЖНЭЭ
Одоо л яг үнэхээр юи хийх хүн гарч ирэхнээдээ
Мөрийн хөтөлбөрөө хэзээ танилцуулах вэ? залуу хүн одоо л монголыг өөрчлөхгүй энэ чигээрээ явбал сөнөлөө. АМЖИЛТ ДЭМЖИЖ БАЙНА.
Яг зөв цагтаа зөв үедээ гарч ирж байнадаа Хийж бүтээх сэтгэл зүтгэлтэй хүн байна гэж харлаа Дэмжнээ.
Үнэнээр явбаас өдөр бүр түвшин, худлаар явбаас өдөр бүр түгшүүр гэдэг үг байдаг хийсэн бүтээсэн зүйл ихтэй болохоор цаг ирсэн ДЭМЖИЖ БАЙНА
Та нар яахаараа хүнийг дандаа гоочилж байдаг юм боловсрол мэдлэгтэй мундаг хүү монгол зантай яадаг юм аархадаг нас нь юм чинь хийж бүтээх зүйлээ хий. дэмжиж байна
За ашгүй энэ сонгуулиар дэмжих хүнтэй л юм байна. Хийж бүтээж чадаж байгаа нэгнээ тултал дэмжээд өг манайхаан.
Nomtoibayar bol hiisen buteesen yumtai mundag ger buliin ur udam ih olon sain muu zuiliig uzej tuulsan hun uchraas ari uur untsguus buh yumand handaj eh orniihoo tuluu zorigtoi zuils hiine gedegt mash ih itgej baigaa
Мөнгө хараад намаа тэр чигээр нь худалдчихдаг дарга нар байдгийн байна,\nЭнэ чинь харин аятайхан бизнес үү дээ!!!\nНам байгуулаад л зараад байвал бас болж л байна
DYYDLGN SEXSY AXN XALYYTSSAN OWORTN80955877
Эсгий хиых газар нохой хэрэггүй гэдэг ш тээ. Чи эрлээд зэс нүүрснийхээ ордуудыг ард түмэнд нь буцаагаад өгчихөөч
SEXSDN80955877
Айлын эрх хүүхэд солиотой юм
Гал гархандээ амжилт Н.НОМТОЙБАЯР
ДУУГАРЧ ЧАДАХГҮЙН ӨМНӨӨС ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙН ӨМНӨӨС ТЭМЦЭНЭ ГЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ АМЖИЛТ ДЭМЖИЖ БАЙНА.
Энэ сонгуулиар гал гарахнээ Амжилт ДЭМЖИЖ БАЙНА
Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлж байсан шүү дээ. Хийх зүйлийг үнэхээр сайн бодож сэтгэж хийдэгдээ
Мундаг, эх оронч энэ тэр гээд хүнийг худлаа магтаж болохгүй ээ. Хүүхдийг их багад нь том юм руу оруулаад одоо өөр юу ч хийж чадахгүй байх юм даа. Шинэ дэлхий ТВ тэй байхдаа согтуу найгаад л савчаад орж ирэхээр нь ажилчид нь нуугдчихдаг байсан гэсээн. Нуугдахгүй бол тааралдсан болгоноо л зоддог байсан гэсэн. Тэр үед ч залуу ч байж, ёстой манаргаж явсан даа. Одоо арай тэгэхээргүй л болсон биз дээ
Үнэн ярьж байна. Монголд дутагдаад байгааг үнэнээр ярьж хэлж байна шүү дээ. Амжилт\n
Санал нэгтэйгээр дэмжиж байна.
Та нар яахаараа хүнийг дандаа гоочилж байдаг юм боловсрол мэдлэгтэй мундаг хүү монгол зантай яадаг юм аархадаг нас нь юм чинь хийж бүтээж чадаж байвал хийсэн дээр шүү дээ Одоо монголыг өөрчилөх цаг нь ирж байна дэмжиж байна.
мөрөөдөхөд мөнгө төлдөггүй байх аа, харин энэ нөхөр мөнгөөр мөрөөдөд байна уу даа???
zarim humuus bur neeh hudlaa derged laa bariad zogsoj bsan ym shig hutsah ymaa shalgagdaad gem buruugui ni notlogdson bhad l iluu ugeer huniig gutaan doromjloh yma manan bol hicheen hunii amind hursen boldoo tsusgui alj chadaj bga shd amisgalah agaargui bolgono gdg chin yasan bh ni uu bod bod uruus uriin daramtad urtuj bn hort havdar zamaa aldai bn iin bhad uursiiguu tsevervariu gehuu odoo bol nomtoibayriig demjij bn
huuli tsarai hardag geh meteer odoogiin uls tur niigmiig zuv shuumjilsun gants hun shdee.
harizmtai hvn odoo uls turd iim hvn hergei bnaa yag alaltsaad vnen hudliig delgeed bh heregtei demjij bnshv
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж. Номт нээх зовоол, би нээх дэмжээл бгаа юм биш. Тэхдээ энэ жилийн сонгуульд Nomtoibayar дэвших болсонд нь хувьдаа баяралсан. Бусад нэр дэвшигчидийн сонгуулийн багийн ажлууд эхэлсэн бн. Шудрага биш бн, муу муухай амьтан шиг болж харлуулна, сонгогдох эрхэд нь нөлөөлнө, эцэг эхийнх нь нэр төрөөр нэг л өөр ертөнцийн амьтан шиг болтол гадуурхана, бүүр тэгэх тусам дэмжмээр санагдаад бгаан. Зүгээр сонгогчийн үүднээс дэмжээд яг энэ цаг үед би Номтод саналаа өгөхөөр шийдсэнээ ядаж бичмээр санагдлаа, угаасаа манай үеийнхэн ойр орчмын найзууд маань бүгд өгнө. 5н цаа
harj uzeegui yumandaa huniig buruutgaj baihaa bolimoor yum manaihan.\n
Хийж чадаж хэлсэн ярьсандаа хүрч чадаж байвал хэнч хийсэн яадаг Монголдоо сайхан амьдармаар байна.
Та нар яахаараа хүнийг дандаа гоочилж байдаг юм боловсрол мэдлэгтэй мундаг хүү монгол зантай яадаг юм аархадаг нас нь юм чинь хийж бүтээж чадаж байвал хийсэн дээр шүү дээ Одоо монголыг өөрчилөх цаг нь ирж байна дэмжиж байна.
Songogdoh erhtei Bolood devshij bn. Demjitsgeee.
кк их мөнгөтэй хүний хүү №3 дахь бүтэн намыг шууд худалдаад авчих байна гээд тамхичид гайхаад байна.
\nШударга хүн дээ. Амжилт хүсье
\nШударга хүн дээ. Амжилт хүсье
Эхнээсээ үг хэлээ зөв сонгохгүй бол урт хэл хүзүү орооно гэсэн үг байдаг шүү. Үндэстэн, үндэстнээрээ баяжина гэх ч шиг. Үндэстэн гэдэг үг гоё сонсогдож, хэлэхэд сайхан санагдаж болно. Оросын Буриад, тува , хятадын өвөр монгол гээд монгол үндэстэнгүүдийг бас улирдах гээд байгаа юм уу.
Хүн өөрийгөө мэддэг л баймаар юм энэ хулгайч мөнгөнөөс цаашгүй толгойгүй их мөнгө үнэртэж бна
ih hural iin songuuli d ner devshih n huuliar horio toi bgaa bizdee Nomt oo
Хужаа Энхсайхантай нийлээд ч дэ. Лөөлөө бх өө
zugeer zaul
shorond baisan xvn ix xurald orno gej vv.