Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 100.117 иргэн дэмжиж, санал өгсөн байна.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар нийтийн өргөдлийг 100,000 иргэн дэмжсэн тохиолдолд хуулийн төслийг санаачилж, хэлэлцүүлэх дэгтэй. Тус хуулийн заалтын дагуу дөнгөж саяхан УИХ-ын Тамгын газартайгаа цахимаар хуралдан, хуулийн төслийн талаар Засгийн газраас санал авахаар шийдвэрлэлээ.
2013 онд батлагдсан “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх тухай" тус хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн заасан засаглах эрхээ эдлэн идэвхтэй оролцож, цахимаар гарын үсэн зурсан нийт иргэддээ баярлалаа." хэмээв.
Сэтгэгдэл ( 3 )
газар зарж хөлжсөн луйварчдыг мөн илрүүлж зохих шийтгэлийг нь өгөх хэрэгтэй
Эзэмшиж болохгүй ашиглуулах ёстой...
УИХ-ын ДАРГА МАШ ЗӨВ ШҮҮ