Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг прокурорт хүргүүллээ

А.Алиман | Zindaa.mn
2024 оны 02 сарын 06

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан бүлэг этгээдийн хэргийг прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор интернэт орчинд “Royalcasino.site”, “www.gogopoker.hyz”, “mglcasino.net”, “softpoker.mn”, “odpoker.mn” гэх нэртэй веб сайт ажиллуулж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ. 

Уг хэрэгт иргэн “Д” нарын зургаан иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БГД ЫН 2Р ХЭЛТСИЙНХЭ(46.135.5.108) 2024 оны 06 сарын 26

Нөгөө зочид буудалд мөрийтэй тоглосон хятадуудаа сул тавиад явуулсан биздээ,тэднийг адилхан шийтгээч ээ!

1  |  0
Иргэн(202.126.91.58) 2024 оны 06 сарын 26

Ийм байдлаахр бүх цахим тоглоомыг илрүүлж хаамаар бна

1  |  0
Top