Газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох төсөлд санал авахаар ЗГ-т хүргүүллээ

2024 оны 02 сарын 16

УИХ-ын дарга Г.Занданшатар 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүллээ.

Иргэн Н.Оюун-Эрдэнээс "Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах" сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын цахим системд 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гаргасан. Уг өргөдөл 100.167 иргэний дэмжлэг авсан байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, боловсруулжээ. Төсөлд санал, дүгнэлт авахаар Засгийн газарт  хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж, ЭНХЗУЛ(202.72.243.94) 2024 оны 02 сарын 17

ГАЗАРЫГ ГАДААДЫН ИРГЭНД 100 НЖИЛЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХИГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАИНА 10000 ДАХИН ДЭМЖИХГҮИ

0  |  0
Top