ӨМНӨГОВЬ: Замын нөхцөл хүндэрч, ослоор дахин дөрвөн хүн амиа алдлаа

2024 оны 02 сарын 16

Мандалговь-Даланзадгад чиглэлд өнгөрсөн шөнө зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь нас хохирсон тохиолдол дахин гарлаа. Ослын улмаас дөрвөн хүний амь  хохирчээ.

Замын нөхцөл байдал хүнд, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр цас мөс хунгарлаж халтиргаа гулгаа нэмэгдэн зорчих хэсэг улам аюултай нөхцөл байдалд ороод байна.

Техник хэрэгсэл хүн хүч гарч байгаа хэдий ч замын зорчих хэсгийн нөхцөл байдал  хэвийн болох хүртэл цаг хугацаа орж байна.

Өмнөговь аймгийн Онцгой комисс, Цогт-Овоо сумын Онцгой комисс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Аймгийн Цагдаагийн газар, Захирагчийн ажлын алба хамтран,машин механизмаас гадна гар аргаар мөс зайлуулах ажлыг санаачлан зохион байгууллаа.

Шөнөдөө мөстөж, нэмж цасаар шууран, өдөртөө хайлж байгаа нь замын зорчих хэсгийг улам хүндрүүлж байна.

Зам тээврийн ноцтой осол аваар гарч, хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох байдал давтагдаж байна! Иймд жолооч нар аль болох шөнө оройн цагаар зорчихгүй байх, халтиргаатай замд хурдаа тохируулах, өөрийгөө болон зорчигчоо хамгаалах үүднээс анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна. Тус замд Цагдаагийн нэмэлт пост гаргаж, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж эхэллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.40.43) 2024 оны 02 сарын 18

21 зуунд хүртэл хүрз жоотуу л хэрэглээд бхын энэ их зам талбайг ийм багажаар цэвэрлэж амжхуу да . Их л олон эрдэмтэн доктор гавьяатууд төрхийн хүний хөдөлмөр хөнгөвчлөх энэ мэт зүйлийн нээлт хийчүүл жолдоод бдын бол уу да . Энэ ажлыг хийх ёстой болоод хийж бга ч багаж бол арай л юм.

0  |  0
Үүрэг(103.57.93.206) 2024 оны 02 сарын 17

Мангар сэддорж ёстой юуч хийхгүй юм. Хийж ч чхдахгүй толгой нь хүрэхгүй юу чаддаг юэ? Гэвэд нүүрс хулгай хийж тендерийн мөнгө идэж чадна. Бушуухан зайлаасай. Тэр шорондоо орох болтугай

0  |  0
Зангараг(103.212.117.105) 2024 оны 02 сарын 19

Өдөртөө хайлж шөнөдөө мөстөөд дараа өдөр нь цас орохоор замын байдал эрсдэлтэй аюултай болдог. Туршлагатай жолооч нар мөсөн хучлагатай замд хурдаа тохируулан тормоз гишгэхгүйгээр аюулгүй зорчиж чаддаг. Ихэнх жолооч хурдаа тохируулаагүй тормоз огцом гишгэж осолд орж эрүүл мэнд, эд хөрөнгөө сүйтгэдэг. Тэд дандаа оркууд байдаг.

1  |  0
Top