ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2024 оны 02 сарын 17

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН НАЙМАН ЦАГААН ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас уртасна
  • Наран ургах, шингэх: 07.56-18.16
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Хий

Аргын тооллын 2 сарын 17, Санчир гараг. Билгийн тооллын 8, Чөлөөт эх одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:56-18:16. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай  болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top