Украинд цөмийн зэвсгийг эргүүлж авчрах шаардлагатай, учир нь энэ нь амьд үлдэх цорын ганц сонголт юм гэсэн байр суурийг тус улсын Дээд радагийн гишүүн Алексей Гончаренко илэрхийллээ.
Түүний хэлснээр Умард Атлантын цэргийн холбоо Украиныг хүлээж авахыг хүсэхгүй байгаа бол Украин улс пуужин хийх хэрэгтэй гэнэ.
Алексей Гончаренко “Гэхдээ их хэмжээгээр үйлдвэрлэх тухай яриа биш юм” гэж онцолжээ. “Бидэнд мянгаар хэрэггүй. Бидэнд 20 л хэрэгтэй. Хориг тавина гэж үү? Тэснэ ээ. Өөр гарц байхгүй” гэж Telegram-даа бичсэн байна.
Үүний өмнө Украины Батлан хамгаалах яамнаас “ОХУ зэвсэглэлдээ байгаа цөмийн зэвсгээс татгалзах ёстой” гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Оросыг цөмийн зэвсэгээс татгалзуурах мөртлөө өөрсдөө!!!??? Өөрсдөө л өөрсдийгээ хичээ , дэлхийг бүү сүйрүүл!!!! Human save the planet!!!!!
эргүү ац