В.Зеленський: Путин 2019 онд надтай уулзахдаа гал зогсоохыг уриалж байсан

2024 оны 02 сарын 26

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 онд түүнтэй биечлэн уулзахдаа гал зогсоохыг уриалж байсан талаар ярьжээ.

В.Зеленськийн ярьснаар тэрбээр Путинд Минскийн гэрээ хэрэгжихгүй гэж хэлсэн байна. Оросын Ерөнхийлөгч гал зогсоох асуудлыг байнга хөндөж байсан гэнэ.

Володимир Зеленський “Би хувьдаа ямар нэгэн зүйлд гайхаж байсан эсэхээ одоо санахгүй байна. Яагаад гэвэл тэр үед өөр амьдралд байгаа мэт байжээ” гэсэн байна.

Түүнчлэн Владимир Путин “ОХУ Украинд зэвсэгт мөргөлдөөн гарсны дараа Украины хямралыг энхийн замаар дуусгахыг хичээсэн” гэсэн билээ. Тэрбээр мөн хамтрагч нарыгаа Минскийн гэрээг хэрэгжүүлэхэд эмх цэгцтэй байна гэж итгэж байснаа хэлсэн байна.

  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(43.242.243.144) 2024 оны 02 сарын 27

Нато яагаад хүрээгээ тэлээд байгаа нь сонин байна шүү дээ. \nОросыг Монгол шиг болгох гэж их хүсэж байгаа байх. \nАрдчилал нэрийн дор дотоодын хулгайчуудтай нийлж Монголыг тонон дээрэмдэж байгаа.

4  |  0
Top