О.Магнай нарын хэрэгт прокурорын эсэргүүцэл бичиж, ШҮҮХЭД ХҮРГҮҮЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 26

Мэдээлэл Нийслэлийн прокурорын газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан О.М, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Б.Ц, Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Б нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Тодруулбал, тус хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд прокуророос хэргийг нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурхан(203.17.23.197) 2024 оны 02 сарын 27

Яана даа. Хэрэг ч мандлаа даа

0  |  0
Top