В.Зеленський Албанид очлоо

Автор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 28

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Албанид айлчилж байгаа талаар Албанийн Гадаад хэргийн сайд Игли Хасани мэдэгджээ.

Тэрбээр “Зеленськийг Тиранд хүлээж авах нь нэр төрийн хэрэг байлаа...” гэж Х хуудсандаа бичсэн байлаа.

Украины Ерөнхийлөгчийн айлчлал нь хоёр орны харилцаа холбоог бэхжүүлж, Украинтай эв санааны нэгдлээ илэрхийлэх эргэлтийн үе болж байгааг Албанийн талаас мэдэгдсэн байна.

В.Зеленський Албанийн өмнө Саудын Арабд айлчилж, энх тайвны талаар ярилцсан билээ. Тэрбээр угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман аль Саудтай уулзахдаа “Энх тайвны томъёоны талаар болон олзны хүмүүсийг солилцох тухай яримаар байна” гэжээ.

Украины Ерөнхийлөгч эдгээр айлчлалынхаа дараа ирэх гуравдугаар сард Арменид айлчилж магадгүй гэнэ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурхан(203.23.49.49) 2025 оны 03 сарын 13

Золбин тэнэг

1  |  0
Зочин(202.9.46.171) 2025 оны 03 сарын 13

Далайн цаадах эзэд нь тоохоо больжээ. Албанид оччихсон мөнгө гуйж явахыг бодоход ядарч л яваа юм байна. Заылуул гэж

1  |  0
zochin(103.212.117.18) 2025 оны 03 сарын 13

uls oron , ard irgedee suidelsen khoshin shogch badar barij bur yaduu albanyg zoriw, manaid ch iim ork khoshin shogiin lalaruud baigaa shuu\n

1  |  0
Top