УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотай хэлэлцээ хийлээ

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 07

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар МонголУлсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчилж байна. Албан ёсны айлчлалБудапешт хотын баатруудын талбайд цэцэг өргөснөөр эхэллээ.

 

 

Баатруудын талбай нь 896 онд хунтайж Арпад тэргүүтэй Унгарын долооновог одоогийн Унгар Улсын газар нутагт ирж суурьшиж, Унгар улс байгуулагдсаны1000 жилийн ойг бэлгэдсэн бүтээн байгуулалт ажээ. Ийнхүү Баатаруудынталбайд цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа УнгарУлсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсын Их хурлын даргаГ.Занданшатарыг  парламентын ордны төвхаалганы өмнө угтан авах ёслол боллоо.

 

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга  Көвер Ласлотай албан ёсны яриа хэлэлцээ эхэлсэн .Хэлэлцээг  нээж, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло үг хэллээ. Тэрбээр, миний бие Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар өнгөрсөн жил МонголУлсад айлчилсан нь манай хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргахад чухал ачхолбогдолтой болсон. Тэр цагаас хойш дэлхийн улс орнуудад дайн тулаан өрнөж,нөхцөл байдал амаргүй болж байна. Тиймээс эртний харилцаатай манай хоёр улсхарилцаагаа улам батжуулан, эв нэгдэлтэй, харилцан ашигтай хамтран ажиллахболомжийг эрэлхийлэх ёстой. Үүний нэг илэрхийлэл бол айлчлалын үеэр МонголУлсын Баянхонгор аймаг болон Унгар Улсын Веспрем муж хооронд хамтран ажиллахгэрээ байгуулахаар тохирсонд талархалтай байна.

 

 

Мөн хоёр улсын харилцааг бүхийл салбарт хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үзэж байна. Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатарын манай улсад хийж буй энэхүү айлчлалаар хамтын ажиллах гэрээ, хэлэлцээнүүд биеллээ олж, эртний түүхт Унгар, Монгол Улсын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гээд эх орондоо тавтай морилохыг хүслээ. Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар,Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог эх орондоо урьж, халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ.

 

 

Тэрбээр цааш нь түүх, соёлын эртний хэлхээ холбоо бүхий Унгар Улсад Монгол Улсын Их Хурлын даргын хувиар 16 жилийн дараа айлчлал хийж байгаадаа баяртай байна. Монгол, Унгарын дээд, өндөр түвшний харилцан ойлголцол, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад хууль тогтоох байгууллагын тэргүүний харилцан айлчлал чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна гээд  Монгол Улсын өнөөгийн улстөр, нийгэм эдийн засгийн талаар танилцуулсан юм. Мөн УИХ-ын даргаГ.Занданшатар, Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Энэ чутгаараа Унгар Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбартөргөжүүлж баяжуулах нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юмхэмээн онцоллоо. Түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэдТамгын газар болон парламентын найрамдлын бүлгийн ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж, хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар санал нэгдсэнд баяртай байна. Энэхүү санамж бичигт үндэслэн Тамгын газрын ажилтнуудын туршлага судлах солилцооны хөтөлбөр зохионбайгуулах, цаашлаад хууль тогтоох чиглэлээрх хамтарсан судалгаа хийх боломжтой гэж үзэж байна гэв.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын тус улсад хийж буй айлчлалын бас нэгэн ач холбогдол нь алтай судлалыг хөгжүүлэхэд оршиж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн  6 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сантай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулсан талаар танилцуулаад  ирэх дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион хоёр дахь удаагийн хуралд парламентын төлөөлөл уг арга хэмжээнд хүрэлцэн ирж, оролцоно гэдэгт итгэлтэй байна гэв. Энэхүү айлчлалын үеэр Алтай судлалын чиглэлээр эрдэмтдийн оролцсон хурал болох агаад УИХ-ын дарга тус хуралд оролцож илтгэл тавих юм. Тэрбээр энэхүү хурлын талаар танилцуулаад Унгар дахь монгол судлал нь Европ дахь монгол судлалынэхлэлийг тавьсан гэж үздэг хэмээн онцолж, Унгарын Өтвөш Лорандыннэрэмжит их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагаагөргөжүүлэхэд хоёр талын харилцан дэмжлэг чухал юм. Мөн соёлын өвийн судалгаашинжилгээ тэр дундаа Монголын археологийн дурсгалыг судлах, сурталчлах чиглэлддэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Хэлэлцээ эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын чиглэлээрх хамтран ажиллагааны талаар санал солилцсоноор үргэлжилсэн юм. Монгол Улс эрчим хүчний салбарыг илүүбайгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчнийэзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаандсөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна.

 

 

Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр төслийг хэрэгжүүлэх санал тавьсан талаар  хоёр тал ярилцлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцээрийн төгсгөлд хэлэхдээ, Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хууль тогтоох байгууллагын хүрээнд дэмжлэг үзүүлэх тодорхой асуудлаар харилцан ойлголцолд хүрсэндээ баяртай байна.  Албан ёсны яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал,Тамгын газрын зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж байна гэв. УнгарУлсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло хариу талархал илэрхийлээд хоёр улсынхамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээсбүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

 

Хоёр улсын хамтын ажиллагааны талаарх хэлэлцээндМонгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МонголАрдын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй,сахилга хариуцлагын  байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн,Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп,нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын ИхХурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш нар байлцлаа гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
q(202.9.40.185) 2024 оны 03 сарын 07

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Top