“Талын Монгол”-ын “Уулын мухлаг”-т сарнай цэцгүүд ирлээ

Админ | Zindaa.mn
2024 оны 03 сарын 08

“Талын Монгол” брэндийн өөртөө үйлчлэх уулын дэлгүүр Мартын 8-нд зориулан аялагч, алхагч бүсгүйчүүдэд давсан урлалт сарнай цэцгээр бэлэг барьж, лангуугаа дүүртэл шинэ бүтээгдэхүүнүүд байршууллаа.

Богд уулын Дугуй цагаан оргил руу гарах замд байрладаг "ХЭРЭМХЭН"  зогсоол дээр байрлах “Уулын дэлгүүр”-т зочилж, аялалаа амттай болгоорой. 
 

"ТАЛЫН МОНГОЛ" БОРЦТОЙ ХООЛ

Монгол орны үржил шимтэй хөрсөнд ургасан гоймон, борц, жамц давс зэрэг орц найрлагыг дэвшилтэд технологиор үйлдвэрлэж инновац шингээн дэлхийн өнцөг булан бүрд хүргэж байгаа билээ.

Орчин үеийн залуусын цагийн менежментийн төгс шийдэл болох "Талын Монгол" хоолыг Дэлхийн зах зээлд гаргаж эхлээд байна.

ДАВУУ ТАЛУУД:

Монгол хүний хэрэглэж заншсан уламжлалт хоолны жорыг хүний биед шингэдэггүй ямар нэг төрлийн химийн нэмэлтгүйгээр баяжуулан үйлдвэрлэсэн.

Сайн чанарын уламжлалт хуурай хатаах аргаар боловсруулсан борц ашигладаг тул уургаар баялаг байдаг. Мөн Шүдэн уулсын жамц давсаар амтлан дотоодын үйлдвэрийн гоймонгоор баяжуулдаг тул хүний биед сөрөг нөлөөгүй.

Хаана ч аваад явах боломжтой, олон улсын технологи стандартын дагуу үйлдвэрлэгдсэн, экспортлох боломжтой анхны уламжлалт хоол юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top