Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 16
 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.

Ерөнхийлөгч олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд айлчилж байгаад талархал илэрхийлж, беларусийн анд нөхөд, мэргэжилтнүүд Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов.

 

 

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд модны суулгацыг хөрстэй саванд ургуулах цогцолборыг Монгол Улсад байгуулах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.

 

 

Уулзалтын үеэр ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, харилцан сонирхсон асуудал болон харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийн  айлчлал нь тус улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 28 жилийн дараа хийж буй хоёр дахь удаагийн айлчлал юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч багтжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.182.247) 2024 оны 03 сарын 17

орос, беларус, монгол 3 улс , хулгайч луйварчин төртэй , ард түмнээ ядууруулаж худалдагдсан хэвлэл мэдээллээр хууран мэхэлдэг энэ дэлхийн шившгийн улсууд

2  |  0
Ард(174.202.170.53) 2024 оны 03 сарын 16

Эргүү ац, юугаа бодоод малийгаа бол.Сэжиг хүрчихлээ

1  |  1
Зоригт (66.181.184.112) 2024 оны 03 сарын 16

Хүрэлсүх ээ эргүү Данх аа хөтлөөд далд ор

1  |  2
Top