Саймон Харрис Ирландын Ерөнхий сайд боллоо

2024 оны 03 сарын 25

Ирландын эрх баригч “Fine Gael” нам 37 настай Саймон Харрисыг удирдагчаараа томилж, тус улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд боллоо.

Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар өнгөрсөн лхагва гарагт хувийн болон улс төрийн шалтгаанаар огцорч буйгаа зарласнаар Саймон Харрис залгамж халааг нь авав.

Шинэ Ерөнхий сайд С.Харрис “Энэ агуу намын удирдлагыг хүлээж авах нь туйлын нэр төрийн хэрэг юм. Надад итгэл хүлээлгэж байгаа та бүхэндээ баярлалаа. Энэ их итгэлийг тань өдөр бүр хариуцлагатай ажиллаж, даруу зан, ёс зүйтэй байдал, хөлс хүчээрээ хариулахаа амлаж байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(43.242.241.151) 2024 оны 03 сарын 25

Оюун-Эрдэнэ 2021 онд 41 настай, хамгийн залуу Ерөнхий сайд нарын нэг байсан чинь түүнээс ч залуухан нөхөр байшд. Манай сайд шиг эрч хүчтэй, гол нь үр дүн ихтэй, сайн ажиллах байх аа.

1  |  0
Top