Н.Энхбаяр: Онц байдал тогтоох зарлигийг УИХ зөв гэж үзвэл Засгийн газар шууд огцордог байх хуулийн зохицуулалт хэрэгтэй юм билээ

2024 оны 04 сарын 02

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр хэдхэн хоногийн өмнө буюу энэ оны гуравдугаар сарын 25-ны үед УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахан долдугаар сарын 1-нд болсон хэрэг явдлын талаар ном бичиж дуусган ҮАБЗ-д хандах гэж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тухайн номын агуулга төрийн маш нууцад орсон баримтуудад түшиглэсэн учраас зарим зүйлийг нууцаас гаргуулах хүсэлт гаргах болсноо түүгээр мэдэгдсэн байна. 2008 оны долоодугаар сарын 1-нд хуралдсан ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэл, хууль хүчний байгууллагын илтгэл зэрэг баримтыг "Нууц"-ын  зэрэглэлээс гаргах асуудлыг тэрбээр хөнджээ. Тэрбээр уг асуудлаар 2008, 2014 онд тус тус ҮАБЗ-д хандсан боловч бүтээгүй ажээ. С.Баярын номын 60 хувь нь "Нууц", "Маш нууц", "Маш нууц- онц чухал" гэсэн ангилалд багтах баримтууд юм байна.

УИХ-ын 2024 оны сонгууль дөхөж буй энэ үед Ерөнхий сайд асан С.Баяр ийм ном бичиж зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргуулах хүсэлт тавьсан нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс тухайн цаг үед яг юу болсныг үйл явдал ой тойноос арилаагүй халуун сэргэг байсан цагт, тухайн үйл явдал гарах үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяртай хийсэн ярилц­лагаа архиваас гаргаж уншигчдад сэргээн толилуулж байна.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас энэ талаар тодруулга авахад “Одоогоор дэлгэрэнгүй ярих боломжгүй” хэмээж байсан юм.

Миний бие үндэсний өдөр тутмын “Ардын эрх” сонины тоймч байхдаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хоёр ч удаа уулзан уг сэдвээр дэлгэрэнгүй ярилцлага авснаасаа товчлон хүргэж байна.


-Долоодугаар сарын 1-нд чухам юу болсон бэ. Яг ямар нөхцөл шалтгааны улмаас онц байдал зарлахад хүрсэн бэ?

-Аливаа асуудлын үнэнийг тогтооё гэвэл түүний өмнө бий болоод байсан нөхцөл байдал, тухайн хэрэг гарсан яг тэр цаг үеийн үйл явдлын өрнөл, мөн түүний дараа юу болсон бэ гэдгийг гурван цагийн огтлолцол дээр судалж үзэх хэрэгтэй байдаг. Долоодугаар сарын 1-ний өмнө ямар нөхцөл байдал буй болсон бэ гэхээр Цагдаагийн байгууллагын хүнд хэцүү нөхцөлд түргэн шуурхай, үр дүнтэй ажиллах чадвар суларсан байсан гэж би үздэг. Яагаад тийм болов гэхээр цагдаагийн байгууллагын бүх шатанд гэмт хэрэгтэй тэмцдэг хууль ёсны ажлыг нь хийлгэдэг болгохын төлөө ажилласанд нь буруутгаж ЦЕГ-ын дарга М.Ганболдыг ажлаас нь халсан байсан. Уг нь сайн ажилласан хүнийг дэмжих ёстой биз дээ. Гэтэл сайн ажилласных нь төлөө эсрэгээр шийдэж ажлаас нь халсан. Нэгэн тодорхой хэргийг шүүхээр шийдэгдсэнээс ердөө ганц, хоёрхон өдрийн дараа тийм зохисгүй зүйл болсон. Үүнийг би тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайдын гаргасан том алдаа гэж үздэг.

-Ямар хэргийг шүүхээр шийдвэрлэснээс болж ЦЕГ-ын даргыг халсан билээ?

-Сэтгүүлч та бүхэн өөрсдөө судлаад үз дээ. Сэтгүүлчдэд ажил үлдээх зорилгоор ингэсхийгээд орхиё.

-Гэхдээ ЦЕГ-ын даргыг халсан үндэслэл сонин байна л даа?

-Нэг хэргийг цагдаагийн байгууллага үүргийнхээ дагуу шалгаж тогтоогоод, прокурорт шилжүүлсэн, прокурор ял төлөвлөж шүүхэд өгсөн. Шүүх тодорхой шийдвэр гаргасан. Хууль, хяналтын байгууллагууд хийх ёстой ажлаа л хийсэн. Тэгснийх нь төлөө ЦЕГ-ын дарга М.Ганболд генералыг Ерөнхий сайд ажлаас нь өөрчилсөн. ЦЕГ-ын даргыг халсан шалтгаанаа тухайн үед Ерөнхий сайд С.Баяр надад тодорхой хэлж байсан учраас би үүнийг хэлж байгаа юм шүү дээ. Түүнээс биш зүгээр таамаглаж хэлж байгаа юм биш. Надад ний нуугүй нэлээд бухимдуухан хэлж байсныг санаж байна. Тийм учраас би ч бас ний нуугүй, гэхдээ огт бухимдалгүй энэ тухай хэлж байгаа юм. ЦЕГ-ын даргыг халаад дараагийн даргын асуудлыг шийдэхдээ ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Амарболд генералыг томилсон. Цагдаа зэрэг цэргийн зохион байгуулалттай байгууллагад үүрэг гүйцэтгэгч дарга байна гэдэг шуудхан хэлэхэд ажил нь суларна гэсэн үг. Тал итгэл хүлээсэн юм шиг үүрэг гүйцэтгэгчид өөрт нь ч бодогдоно, хамт олон нь ч тэгж хандана. Ямар ч байсан 100 хувь идэвхтэй, зоригтой зүтгэж чадахгүй. Болгоомжилно, өөрөө ч эргэлзэнэ, өөрт нь ч эргэлзэнэ гэсэн үг. Энд би Ч.Амарболд генералыг хувь хүнийх нь хувьд сайн, муугаар хэлж байгаа юм биш шүү. Ерөөсөө тэр хүнд итгэвэл итгэсэн шиг, итгэж чадахгүй бол өөр хүнд итгэж шууд даргаар томилох хэрэгтэй байсан. Бүрэн итгэхгүй байгаа юм шиг, эсвэл барьцаанд аваад байгаа ч юм шиг томилгоог цэргийн байгууллагад хийдэггүй юм. Ийм байдалд орсон цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч долоодугаар сарын 1-ний үйл явдалтай тулгарсан. Тийм ч учраас үүссэн ноцтой байдалд оновчтой дүгнэлт хийхэд, хүнд хэцүү байдлыг зохицуулахдаа хүсэн хүлээгдэж байсан шуурхай, шийдэмгий зохицуулалтыг хийж чадаагүй, чадуулаагүй ч гэж хэлж болно биз ээ.

-“Онц байдал зарла” гэж тэр орой Ерөнхий сайд С.Баяр танд тулгасан гэдэг бил үү?

-Долоодугаар сарын 1-ний орой 17.30 цагийн үед Ерөнхий сайд С.Баяр над руу утасдаж “Ерөнхийлөгч өө, та онц байдал зарлах зарлигийнхаа төслийг бэлдэж эхлээч” гэсэн санал тавьсан. Онц байдал зарлана гэдэг хүүхдийн тоглоом биш. Маш олон, тал талын мэдээлэл авч, нөхцөл байдалтай танилцаж, нухацтай бодож шийдэх ёстой асуудал. Үгүйдээ гэхэд цагдаа, тагнуулын байгууллагын дарга нараас мэдээлэл авч, саналыг нь сонсох хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би тэр үед зөвшөөрөөгүй. “Үгүй ээ, үүнийг сайн судлах ёстой. Одоо яаран онц байдал зарлах тухай асуудал байж таарахгүй” гэх утгатай үг хэлсэн. Тэгээд тагнуул, цагдаагийн байгууллагын дарга нартай 18.00-18.30 цагийн үед уулзахад Онц байдал тогтоох хэрэггүй, ердийн аргаар зохицуулна гэж хэлсэн. Ерөнхий сайд нь тогтооё гээд, Цагдаагийн дарга нь тогтоохгүй гээд байдаг.

Тэгэхээр нь би Ерөнхийлөгчийн хувьд ердийн аргаар байдлыг зохицуулах бололцоо байна гэж үзсэн. Нийгмийн хэв журмыг зохицуулах үүрэгтэй, газар дээрх асуудлаа сайн мэдэх, хариуцах ёстой Цагдаагийн дарга нь тэгж хэлсэн учраас. Харин 21.30-22.00 цагийн үед Цагдаагийн дарга “Онц байдал тогтоохгүй бол болохоо байлаа. Ердийн аргаар цагдаагийн бие бүрэлдэхүүн байдлыг зохицуулах чадваргүй боллоо” гэж олон албан тушаалтны дунд мэдэгдсэн.

-Ерөнхий сайд таны өгсөн үүрэг даалгавраас өөр тушаалыг Цагдаагийн даргад өгсөн гэж яригддаг. Яг ямар тушаал өгсөн юм бэ?

-Цагдаагийн дарга “Онц байдал тогтоохоос өөр аргагүй боллоо” гэж  мэдэгдэхээсээ өмнө “Намын байран дээрээс цагдаа нараа татая” гэсэн. Тэгэхэд нь би “Намын байрыг хамгаалах үүргээ гүйцэтгэ. Намын байран дээрээс цагдаагаа татвал жагсагчид улам хөөрөөд тэр үймээн самуун бүр их газар авна” гэсэн даалгавар өгсөн. Цагдаагийн дарга “Хамгаалж чадахгүй байдалд хүрээд байна. Гал командын машин оруулахгүй, чулуу нүүлгээд байна” гэсэн. Тэгэхэд нь би “Та нар жагсаал цуглаан зохицуулах үүрэг бүхий хүмүүс. Бид энд суугаад гал командын машинаа ингэж оруул, цагдаагаа тэгж хөдөлгө гэж зааж чадахгүй, үүргээ сайн биелүүл” гэсэн. Тэгтэл Ерөнхий сайд С.Баяр “Би цагдаагийн асуудал хариуцдаг Ерөнхий сайдын хувьд Цагдаагийн даргад үүрэг өгч байна. Цагдаагаа намын байран дээрээс тат. Одоо хамгаалах байр байхгүй болсон” гэсэн. Яагаад Ерөнхий сайд, Цагдаагийн дарга нар бие биетэйгээ уулзалгүйгээр цаг, хагас цагийн зөрүүтэйгээр нэг нь Онц байдал зарлая гээд, нөгөө нь үгүй гээд байдаг юм. Яагаад хоорондоо уулзаж болдоггүй юм.

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
q(202.9.40.247) 2024 оны 04 сарын 05

hovdiin urainhai zahchin bayduud adagiin hulgaich

1  |  0
janchiv(103.168.34.13) 2024 оны 04 сарын 04

ugtaa bol teriig Bayr zoriud shataasan gej heldeg bizdee ? harin Ganbold gej nuhur 17 chinglegiig us bolgoj haruulah ajliin ezen bsn n unen ! jenkogoos ih ym hurtsen etgeed .ymarch gadaad hariltsaanii mrdleggui amisgaa elchin said hurtel bolj yvsandaa .

0  |  0
Мэднэ(202.126.90.247) 2024 оны 04 сарын 05

Тэр2008оны6сар30нд СХДг сонгуулийн хороон дээр Буянгийн Жагаа.Магнай.нар залуучуудыг дараагийн бай МАН н байр гэж хэлээд микро автобусаар хүмүүсээ зөөгөөд яваа биз.Тэр үед ТВ зурагт радиогоор гаржил байсан шүү.дээ. Талбай нь урд гаднаас архи дамжуулаад.Портероор чулуу буулгаад .бинзен савлаад.байсан бичлэг нь хүмүүст байжил байдаг шүү.

1  |  1
иргэн(202.55.188.83) 2024 оны 04 сарын 05

баяр элбэгдорж 2 ын хийсэн ажил өдөөгч нь батзандан магнай элбэгдорж жаргалсайхан нар байсан энэ үеээс баяр элбэгдоржид зүтгэж энхбаярыг унагаах ажилагаа эхлэсэн баярын боолхой илэрэх болоод сандарч буй нь энэ элбэгдоржид чирэгдэнэ дуртайч дургүйч чирэгдэнэ энэнь баяр элбэгдорж 2ын шунал дээр боссон нэгдэл нэг үгээр хонгилын кундам цутгалтыг энэ 2 цутгасан

1  |  1
Даагий(66.181.160.43) 2024 оны 04 сарын 03

Цаг алдсанаас болж цагаан байраа шатаалгаснаа одоо энхийн цагаан тагтаа болох нээ. Энэ эртний вм биш шүү.

1  |  0
мгл(103.9.90.130) 2024 оны 04 сарын 03

С,Баяр Ц,Элбэгдорж 2 н хийсэн зүйл шүү, Сүүлд нь 2 хамжиж Энхбаярыг шоронд хийж аваад оюу толгой молгой гээд явж өгсөндөө

2  |  0
зочин(202.55.188.41) 2024 оны 04 сарын 03

Одоо юугаа залруулах гэж? худлаа ном бичих гэж ? гэмгүй болох санаатайм байхдаа новшийн улс төрч нэртэй хөгийн зальтай өвгөчүүдээс их юм гарна шүү. Одоо энэ улс орных нь байж байгаа царай баялгийн хулгай авилга эд нараас л эхтэй шд өөрсдөө тэрбумтнууд ном бичсэн шиг гайхуулаад.

2  |  0
Зочин(66.181.191.200) 2024 оны 04 сарын 03

Монголын төрийг, Төрийн албыг авлигалжуулсан Зууны манлай авлигын загалмайлсан эцэг. Шал худлаа царайлсан луйварчинг мартаж болохгүй юм шүү.

0  |  2
Zochin(202.9.46.105) 2024 оны 04 сарын 03

Vhdeggvi lalar chini ene bna daa.zewvvn zuulttai nowsh yumaa.Mongoliin tur uurt chini urgvi shvv

1  |  0
Zochin(66.181.161.114) 2024 оны 04 сарын 03

Тэр үeд жагсаалыг толгойлогч нь Элбэгдорж Жаргалсайхан 2 л байсан Ард түмэн сохор биш харж л байсан шүү дээ

2  |  0
ЗОЧИН(139.5.218.113) 2024 оны 04 сарын 03

ЭНХБАЯР ГУАЙ УЛС ТӨРИЙН ИХ ТУРШЛАГАТАЙ ХҮН. ЁС ЗҮЙТЭЙ Ч ХҮН. ТИЙМ ГООМОЙ ЮМ ХИЙХГҮЙ. НӨГӨӨ МОНГОЛ ХЭЛЭНД ЕР БУУЖ ӨГДӨГГҮЙ ОЙЛГОЛТ БОЛОХ НӨГӨӨ ГАЙХАЛ ”СОВЕСТЬ” ГЭДЭГ ЮМТАЙ ХҮН ШҮҮ.

3  |  0
бүгд(66.181.178.129) 2024 оны 04 сарын 03

ТЭР ҮЕИЙН СОНГУУЛИЙГ МАХН БАЯРЫН ТОЛГОЙЛСОН ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН УЧРААС ОЛОН ТҮМЭН ХИЛЭГНЭСЭН. ИНГЭЭСЭЙ ГЭДГИЙГ БАЯР ХҮССЭН. ХҮСЭЛДЭЭ ХҮРСЭН. ЭЦСЙИН ДҮНД ОЮУ ТОЛГОЙГООР ДАМЖУУЛЖ ХУЛГАЙ ХИЙХ АРГА МЭХЭЭ БОЛОВСРУУЛЖ БАЙСАН, САНАСАНДАА ХҮРСЭН. ХУЛГАЙЧ ЕРӨНХИЙ САЙД ИЧМЭЭР ГУТАМШИГ

4  |  0
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 03

Ил гараад хэрэггүй үхэж өгдөггүй энэ хуучирсан төгцөгүүд их гай болдог

1  |  1
Bayarbat(202.9.40.134) 2024 оны 04 сарын 03

Onts baidal zaralsan ni zuv baisan arail oroitson baij magadgvi sain aj I lsan shvv bayar zuv l alham hiisen baina

0  |  1
Z(103.212.119.190) 2024 оны 04 сарын 03

Баярыг онц байдал тоштоое гэхэд хойшлуулж гал дээр тос нэмж хүний аминд хүрсэн энэ хулгайч л буруутай бна шүү дээ Амарболдын оронд үүнийг шоронд суулгах хэрэгтэй бж

1  |  1
Өсөрхөл юунд хүрэв(103.168.34.28) 2024 оны 04 сарын 05

Мөнхийн согтуу явж байсан түүний оюун ухаан бодит байдлыг зөв дүгнэж, сайтар ухаараагүй нь факт. Хууль хүчнийхэн ч яг үнэн зөв мэдээлэл дээшээ өгсөн нь эргэлзээтэй. Тэд зөвхөн хорсол үзэн ядалтадаа нүд нь сохорсон байсан. Тэдний хүсэл хүчээр номхруулах, эрүүдэх л байлаа. Эхэндээ ч хүрч олон залуус буудуулсанаас 5 нь амиа алдсан. Цагдаа үнэхээр ард түмнээс өс хонзонгоо авч чадсаан, үүнтэй хэнч маргахгүй байх. С.Баяр ч ард түмэнд хорссон, хорссон сэтгэлээ ч барьж чадалгүй алуурчин нохойдоо уяанаас суллаж иргэдлүү тавьсан. Үүний нөгөө талд улстөрийн ашиг хонжоогоо авах зөв үе нь ирлээ гэж Элбэг

3  |  1
Top