Пакистан Газын зурвас руу 400 тонн тусламж илгээжээ

2024 оны 04 сарын 22

Пакистан Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийнхаа хэсгээс илгээжээ.

Энэ талаар тус улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Исхак Дар “Пакистан улс далайгаар Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламжийн найм дахь багцыг илгээлээ. Тусламжийн хэмжээ 400 тонн” гэж X цахим хуудсандаа бичсэн байна.

Дээрх хүмүүнлэгийн тусламжид хөнжил, эм, хүнсний зүйл байгаа аж.

АНУ-ын зүгээс Израил улс Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэх нөхцөл байдлаар хангахгүй байна гэж буруутгаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top