Үс арчилгааны "ESTEL" брэндийн Монгол дахь салбар 5 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 27

Үс, арьс арчилгааны 24 жилийн түүхтэй, Европын алдарт “ESTEL PROFESSIONAL” брэнд Монголд салбараа нээсний 5 жилийн ойн өдрүүд тохиож байна. 

Өндөр зэрэглэлийн чанар стандарт хангасан ESTEL брэнд нь мэргэжлийн салоны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ онцгой байр суурь эзэлдэг. Тийм ч учраас ESTEL Professional Mongolia нь өдгөө Монгол Улсын өнцөг булан бүрт, 21 аймгийн 7000 үсчин, артист, 3000 гаруй мэргэжлийн салонтай хамтран ажиллаж, хүрээгээ тэлжээ. 

ESTEL брэндийн хамт олон 5 жилийн баяраа угтан үсчдийн мэргэжлийн академи “Estel MONGOLIA” сургалтын төвөө нээж, албан ёсны технологич багш нарыг бэлтгэж эхэлсэн нь салбарын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байна. Түүнчлэн 21 аймгийг хоёр ч удаа тойрч, орон нутгийн үсчдээ дэмжин, хамтдаа хөгжиж, суралцах боломжийг нээн, үсчин, гоо сайхны салбарт үнэтэй хүвь нэмэр оруулжээ. 

Эмэгтэйчүүдийн үсэнд зориулсан бүх төрлийн нарийн төрөлжүүлсэн шилдэг бүтээгдэхүүнээс гадна хүүхэд, эрэгтэйчүүдэд зориулсан үс болон арьс арчилгааны цувралаараа Estel брэнд алдартай. 

Дөрөвдүгээр сарын турш "30 өдөр 30 азтан" хөтөлбөр хэрэгжүүлсэн Estel Mongolia-гийн салбарууд өнөөдөр тохиож буй баярын өдрөөрөө хөл хөдөлгөөн ихтэй байна. Та ч бас амжаад, тэднийг зориод очоорой. 

Дэлгүүрүүдийн хаяг:
 

  • Чингисийн Emart, 2 давхарт
  • 10-р хороолол Emart, 3 давхарт
  • Улсын их дэлгүүр, 1 давхарт
  • Эрдэнэт, Орхон молл, 2 давхарт
  • Дархан, Аму молл, 2 давхарт
     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top