Елена Зеленскаяг Сербид хүлээн авч уулзав

2024 оны 05 сарын 13

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн эхнэр Тамара Украины Тэргүүн хатагтай Елена Зелеская болон Серби, Украины Гадаад хэргийн сайд нарыг Белградад хүлээн авч уулзжээ. 

Белградын их сургууль болон Тарас Шевченкогийн нэрэмжит Киевийн үндэсний их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Сербийн Тэргүүн хатагтай Тамара Вучич болон Украины Тэргүүн хатагтай Елена Зеленская нар мөн Белград хотын номын сан, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зочилжээ. 

Елена Зеленская үүний өмнө Баруунд хандан Украинд тусламж үзүүлэхээ зогсоохгүй байхыг уриалсан билээ. Түүнчлэн Еленаг нөхөр Володимир Зеленськийгээ дахин Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхийг эсэргүүцэж байгаа гэх мэдээлэл цацагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top