Цөлд тэмээнд зориулж гэрлэн дохио байрлуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 15

БНХАУ-ын Ганьсу мужид тэмээний хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор цөлд гэрлэн дохио байрлуулжээ.

“Oddity Central” цахим хэвлэлд мэдээлснээр, тавдугаар сарын эхээр Кумтанг цөлд болдог уламжлалт баярын үеэр олон мянган жуулчин Минша уул, Хавирган сар нуур байгалийн үзэсгэлэнт газрыг зорьдог байна. Жуулчид эртний Торгоны замаар тэмээн аялал хийлэг аж. Энэ үеэр түгжрэл үүсдэг тул орон нутгийн эрх баригчид гэрлэн дохио байрлуулснаар асуудлыг шийдэж чаджээ. 2023 онд тавдугаар сарын эхний өдөр 10 мянга гаруй жуулчин ирсэн бол хоёр дахь өдөр нь 20 мянга болж өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top