Ардчилсан нам хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдлаа

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 17

Ардчилсан намын сонгон шалгаруулах хорооны гишүүд сонгогджээ. Тэд энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг сонгох юм байна. Сонгон шалгаруулах хороонд АН-ын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат, Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа нар сонгогдсон байна.

Эдгээр хүмүүсийн ихэнх нь  Ц.Элбэгдоржийн хамааралтай хүмүүс байгаа нь Ардчилсан нам  хяналтаа Ц.Элбэгдоржид бүрэн алдсныг харуулж байна.  Тэдний холбоо хамаарлыг хөөгөөд үзвэл, С.Баярцогт Ц.Элбэгдорж хоёр эртнээс хамааралтай. Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд болохдоо С.Баярцогтыг Байгаль орчны сайдаараа томилж байв. 2004 онд хоёр дахиа гүйцэтгэх засаглалын тэргүүн болохдоо ч Хэрэг эрхлэхийн даргаараа С.Баярцогтыг урьж байв. Тэд ийнхүү эртнээс хөтөлгөө морь шиг явж иржээ. Ц.Элбэгдоржтой хамааралтай дараагийн хүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат. Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдон ажиллаж байсан юм. Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийн тухайд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Хөх хот дахь Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байв. Улс төрийн зөвлөлийн гишүүн С.Батзаяа ч Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг. Тэрбээр Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан эхний дөрвөн жил хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан бөгөөд Ц.Элбэгдорж түүнийг АН-д хөтлөн оруулж ирсэн юм. Эндээс харвал гаднаа Лу.Гантөмөр Ардчилсан намыг удирдаж буй мэт боловч үнэн хэрэгтээ тус намыг Ц.Элбэгдорж удирдаж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцох Ардчилсан намын нэр дэвшигчдийг Ц.Элбэгдоржийн фракцийн хүмүүс тодруулж байгаа нь үүнийг тодорхой харуулж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элбэгдорж(66.181.184.225) 2024 оны 05 сарын 19

Украйны алан хядагчид жирийн орос хүмүүсийг хэдэн зуугаар нь алж хядаж өөр дээрээ дайны гал дуудсан. Элбэрдорж оросын ард түмнийг алан хядах терростуудыг маш ихээр дэмжин баяр лан дэвхцэж байна.

1  |  0
АРД(202.9.41.4) 2024 оны 05 сарын 19

Өөрсдийгөө сонгуульд гаран гэж бодоод байгаа бололтой, намын нэрсийн жагсаалтаар гарсан ч үйлдсэн үүлийн үрүүд чинь дуусаагүй байгаа тул шалгуулах л болно гэдгий бүү мартаараа, гишүүний хамгаалат үйлчлэхгүй гэдгийн бүү мартаараа, МАН эцсийн эцэст дахиад л Төр засгаа удирдаж хээл хахуультай тууштай тэмцэх болно гэдэг бат итгэлтэй байна

1  |  0
ZOCHIN(101.189.22.137) 2024 оны 05 сарын 19

MONGOL HUMUUS ARDCHILSAN NERTEI AVILGACHIDIIG BITGII SONGO. ZUGEER L ERH EE ZUV EDLE. AVILGACHIDAAS L SALII ....

3  |  0
Бат инженер(202.9.40.185) 2024 оны 05 сарын 19

Овоо ш дээ. Элбэгээ ччинь ардчилалын туг. Монголыг энэ хүн л аварна

0  |  6
Зочин(66.181.187.112) 2024 оны 05 сарын 19

За ашгүй миньдээ!!! Яах юу байх вэ? Санал өгөхгүй амар боллоо.

4  |  0
Зочин(202.126.91.133) 2024 оны 05 сарын 19

Энэ удаагийн сонгууль Элбэгдорж ялах уу, Оюун-Эрдэнэ ялах уу гэдгийг хагалж өгөх сонгууль болохно,\nЭлбэгдоржийн АН гарвал манайх НАТО-гийн бааз болж Украйны араас орох нь тодорхой, \nУкрайн ч Орос-нато-гийн дайныг өөрийнхөө нутаг дэвсгэрт хүлээн авч явуулснаар үндсэндээ украйн гэдэг улс арилж байх шив дээ

5  |  0
Top