ДОРНЫН ЗУРХАЙ I Хол газар явах бол баруун урагш мөрөө гарга

2024 оны 05 сарын 26

БИЛГИЙН ТООЛЛЫН 18
2024.05.26 / НЯМ ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ЦАГААН БАР ӨДӨР


Үс засуулвал: Эд малын гарлагатай
Наран ургах, шингэх: 05.02-20.37

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргавал зохистой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top