Монгол Улс, ОХУ-ын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны боломжууд

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 30

Жил бүр дэлхийн улс орнууд уул уурхайн салбарт хамтран ажиллах шинэ гэрээ хэлэлцээр байгуулж байна. Ирэх зургадугаар сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо олон улсын эдийн засгийн чуулга уулзалт болно. ОХУ-ын уул уурхайн томоохон тоглогчид хөрш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байгааг өнгөрсөн жилийн чуулга уулзалт тод томруун харуулсан билээ.

Монгол Улс,  ОХУ-ын уул уурхайн салбарын хамтын ажиллагаа 1900-ээд оны эхэн үеэс эхлэлтэй бөгөөд тэр цагаас хойш амжилттай хөгжиж, урагшилсаар ирсэн юм. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Газрын ховор элементүүдийн орд газарт геологийн судалгаа хийж, цаашид ашиглах чиглэлээр дэлхийн улс орнууд, тэр дундаа ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье” гэв. Үүний зэрэгцээ тэрээр уул уурхайн мэргэжилтнүүдийн дийлэнх нь ОХУ-д боловсрол эзэмшсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Монгол Улс уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг идэвхтэй зохион байгуулдаг. Тухайлбал 2023 онд “Уул уурхайн долоо хоног” олон улсын чуулга уулзалт болж түүнд ОХУ-ын компаниудын төлөөлөгчид оролцсон юм. "Энэхүү чуулга уулзалт нь мэргэжлийн туршлага солилцох боломжийг олгосон" гэж «РИВС» төрийн бус байгууллагын төлөөлөгч хэлсэн. Тэрээр “чуулганы үеэр бид олон жилийн уламжлалттай бизнесийн харилцаа холбоогоо сэргээж, хамтын ажиллагааны ирээдүйн боломжуудыг тодорхойлсон” гэж онцлон тэмдэглэв.

Саяхан буюу 2024 оны дөрөвдүгээр сард Монгол Улс, ОХУ нь геологи, газрын хэвлийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах хэтийн төлөвийн тухай хэлэлцсэн. “Роснедр”-ын тэргүүн Асламбек Гермаханов "ОХУ нь геологийн судалгааны арвин туршлагатай бөгөөд түүнээсээ хуваалцахад бэлэн" гэж онцолсон юм. Тус уулзалтын үр дүнд Монгол Улс, ОХУ хамтдаа судлан, ашиглах орд газруудын жагсаалтыг гаргасан билээ. Мөн бусад хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлсон юм.

ОХУ, Монгол Улсын хамтарсан гол том төслүүдийн нэг болох "Союз Восток" хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу барих төслийг хэрэгжүүлэх талаар дурьдах нь зүйтэй. Хий дамжуулах хоолойн төслийн баримт бичгийг 2024 оны эхний хагас жилдээ багтан батлах төлөвтэй байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны үр дүнгийн  талаар ОХУ-ын шадар сайд Виктория Абрамченко сэтгүүлчдэд “Тун удахгүй төсөл бүтээн байгуулалтын шатандаа шилжих болно” гэж мэдэгдлээ. Барилгын ажил 2024 оны эхний хагаст эхлэх боломжтой гэж тэрээр нэмж хэлсэн.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтанд уул уурхайн салбарын томоохон тоглогчид оролцох нь дамжиггүй. Монгол Улсаас уул уурхай болон бусад салбарын төлөөлөгчид оролцоно. Өнгөрсөн онд монголын төлөөлөгчид хоёр улсын тээвэр, эрчим хүч, нөөцийн олборлолт зэрэг салбарт хамтран хэрэгжүүлэх төслүүдийн хэлэлцүүлэгт оролцсон. Энэ жил ч тус хэлэлцүүлэг үргэлжлэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(102.88.37.215) 2024 оны 05 сарын 31

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр ​​өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн.\nОдоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулга

0  |  0
SHINE OYUN(102.88.37.215) 2024 оны 05 сарын 31

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр ​​өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн.\nОдоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулга

0  |  0
О(59.153.114.52) 2024 оны 05 сарын 30

Ямар ч боломж байхгүй, тэд нарт дээрэмдүүлэх л боломж байна

0  |  0
Бодит байдал(66.181.183.172) 2024 оны 05 сарын 30

Үлгэр ярихаа боль,Эрдэнэтийг барьж байгуулсан гээд зэсийн баяжмал 20 жил үнэгүй зөөснөө давтах нь уу! Үхсэн хатсаны чинь хийн хоолой,Хятад улс зөвшөөрөөгүй байхад баригдах уу?.Жавзмаа долоохоо боль

1  |  0
Top