"Рио Тинто" менежментийн төлбөрт авсан $1 тэрбумаасаа Хүүхдийн парк төдийхөн засаж тохижуулах юу ч биш...

2024 оны 05 сарын 31

"Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Монголын Засгийн газрыг хариуцагчаар татсанаар анх эхэлж байсан Лондоны Олон улсын арбитр дахь татварын маргааныг айлын талын хүсэлтээр 2023 оны арванхоёрдугаар сар хүртэл түдгэлзүүлээд байсан. Түдгэлзүүлсэн хугацаа дууссан тул маргаан хуваарийн дагуу үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг манай талаас өгч буй.

Сануулахад, 2020 онд “Оюу Толгой” компани  Монголын Засгийн газрыг татварын асуудлаар  хариуцагчаар татсан нэхэмжлэлийг Лондоны Олон улсын арбитрын шүүхэд гаргасан бол Засгийн газрын зүгээс 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр уг  нэхэмжлэлийн  хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг  гаргасан байдаг.

“Рио Тинто”-гийн зүгээс 2021 оны наймдугаар сард Монголын Засгийн газарт хандан, Лондоны арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ  царцааж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан билээ. Улмаар татварын маргааныг хэдэнтээ түдгэлзүүлсэн юм.

Татварын маргаан ийнхүү дөрвөн он дамнан сунжрах зуур буюу 2023 оны арванхоёрдугаар сард Татварын ерөнхий газраас "Оюу Толгой" ХХК-ийн 2019-2020 оны санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд хамаарах 80 сая ам.долларын буюу  276 тэрбум төгрөгтэй дүйх татварын акт тавьсан.

Энэ нь Улсын Их Хурлын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолд тусгагдсан “Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” гэсэн агуулгын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг, татварын зохицуулалтуудыг  эргэн харах, засаж залруулах ажлыг хийх шаардлагатайг харуулж буй юм.

Тодруулбал, Арбитр дахь маргаан шийдвэрлэгдсэн ч татвартай холбоотой дараа дараагийн маргаанууд шинээр нэмэгдсээр л байх болно.

Сануулахад, "Оюу Толгой” ХХК-д Татварын ерөнхий газраас  2018 он хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд нь хийсэн  хяналт, шалгалтаар 1 их наяд гаруй төгрөгтэй дүйх хоёр татварын акт тавьсан. Тус компанийн зүгээс үл хүлээн зөвшөөрч Арбитрт хандсан.

Гэхдээ  “Оюу Толгой” ХХК Татварын албанаас  ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийг Монгол Улсад шилжүүлсэн. Уг мөнгийг ковид цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдалд иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох Засгийн газрын шийдвэрийн хүрээнд тараасан юм.

Тэгэхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй татварын маргааны хүрээнд “Оюу Толгой” ХХК-иас  орж ирсэн 1 их наяд гаруй төгрөгийг Монгол Улс цар тахлын үед хэрэглэчихсэн.

Цаашлаад татварын асуудал хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч энэ мөнгө Монгол Улсын хувьд өр болох уу, орлого болох уу гэдэг нь шийдвэрлэгдэнэ.

Түрүүн хэлсэнчлэн, УИХ-ын 103 дугаар тогтоолд тусгасан "Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” заалтыг ажил хэрэг болгох нь чухал юм.

Учир нь Арбитрт хүрсэн татварын  маргаан Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүсэж байгааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо тодотгодог. Тэрбээр, Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалтыг бид яаж тайлбарлах вэ гэдэг нь асуудал байдаг.  2009 онд хүчин төгөлдөр байсан ААНОАТ-ыг тогтворжуулсан нь маргаан дагуулдаг. Бид тэдэнд хөрөнгө оруулалтын зардалд суурилсан татварын хөнгөлөлтүүд үзүүлчихсэн. “Оюу Толгой” компани Монгол Улсад ААНОАТ төлөхгүй байгаа нь, энэ төслийг ашиггүй болгоод байгаа суурь нөхцөл нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр  татварын орчныг тогтворжуулсан заалтууд гэдгийг хэлж байв.

Хөрөнгө оруулалтын гэрээг нарийвчлан унших юм бол “Рио Тинто”-д, Оюутолгойд ашигтай заалтууд байдаг. Цаашид энэ төслийг Монголд ашигтай болгоё гэх юм бол татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй. Татвараа бүрэн авдаг болохын тулд маргаан дагуулдаг, татварын акт ногдуулаад байгаа асуудлуудыг нэг тийш нь цэгцлэх ёстой. Тэгэхгүй бол “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд зээлийн хүү болон менежментийн төлбөрөөр ашгаа шилжүүлж авдаг, Монгол Улсад төлөх ёстой татвараа төлдөггүй байдал хэвээрээ байна. Зарим зардлаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явагдаагүй процесс гээд огт татвар төлдөггүй.  Люксембург,  Нидерландын хүчин төгөлдөр бус болчихсон Давхар татварын гэрээ бидний хувьд тогтворжчихсон гэдэг тайлбарыг тэд хэлдэг гэдгийг дурдаж байсан.

Мөн Засгийн газрын 34 хувийн эрх ашгийг төлөөлөн  “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Э.Баясгалан zindaa.mn сайтад өгсөн ярилцлагадаа: “Суурь гэрээнүүддээ өөрчлөлт оруулахгүйгээр, өнөөдөр үүсчихээд байгаа нөхцөл байдал бол “Оюу Толгой” ХХК 2038-2039 он хүртэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй байхаар байгаа.  Яагаад гэхээр компанийн элэгдэл хорогдлын зардал их өндөр, дээрээс нь зээлийн хүүгийн дарамт их байгаа. “Оюу Толгой” ХХК өнөөдөр 12 тэрбум ам.долларын зээлтэй байна. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед бид “Оюу Толгой” ХХК ашигтай ажиллаж, 2018 оноос ААНОАТ төлнө гэсэн хүлээлттэй байсан. Дээрээс нь 2023 оноос ногдол ашиг хүртэх байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хүлээлт биелэхгүй болсон. Тиймээс Засгийн газрын хувьд суурь гэрээгээр татварын таатай орчинг бий болгосон асуудлыг яах аргагүй эргэж харах ёстой гэж харж байна” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Тэгвэл дэд сайд Б.Солонгоо сүүлд буюу өчигдөр  /2024.05.30/  байр сууриа илэрхийлэхдээ, "Рио Тинто" компани манай улсад аль болох бага татвар, ногдол ашиг төлөх зорилгоор татварын, санхүүгийн төлөвлөлт хийдэг. "Оюу Толгой" ХХК-ийн зардлыг аль болох нэмэгдүүлж, мөнгөн урсгалыг "Рио Тинто"-д шилжүүлж авдаг нь бодитой, одоо үргэлжилж байгаа татварын маргааны томоохон асуудал (үнэ шилжилт) юм.

Тухайлбал, менежментийн төлбөрт авсан 1 тэрбум ам.доллароосоо хүүхдийн парк төдийхөн засаж тохижуулах юу ч биш билээ.

Цаашид Монгол Улсын  иргэд байгалийн баялагтаа хяналт тавих тогтолцоог бүрдүүлсэн Үндэсний баялгийн санг шүүмжлэх нь ч аргагүй юм. Бид баялагтаа сайн хяналт тавьж байж үр өгөөжийг нь хүртэнэ. Үүний тулд Монголын төр нэгдмэл, тогтвортой, хүчтэй байх хэрэгтэй" гэсэн байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.160.38) 2024 оны 06 сарын 02

Зүгээр л хөөгөөд гарга. Манайхыг шүүхэд өгдөг хэн бэ ?

0  |  0
Сарангуяа(202.126.88.200) 2024 оны 06 сарын 04

Оюу толгойн талаар Хууль зүй додтоод хэогийн дэд сайд Солонгло Маш зөв хэлсжг байна. Засгийн газар Оюу толгойн гэрээг дахин эргэж харж эх орны баялагтаа хяналт тавих хэрэгтэй.

3  |  0
Бүргэд(103.212.117.152) 2024 оны 06 сарын 04

Дэд сайд ын дэмжиж байна. Бид нэгдмэл хүчтэй байж баялагтаа хяналт тавих хэрэгтэй.\n

2  |  0
Зочин(66.181.161.178) 2024 оны 06 сарын 03

Юу ч биш энэ тэр гэж болохгүй ээ. Аль юм болгонд Монгол ухаанаар мушгихав. Гэрээний заалтаа дагахгүй бол бид ёстой арбитрын өмнө ч ”юу ч биш” болно. Арбитрт уначихвал Солонгоо зардлыг нь даахымуу? Бид Ханресурстай маргалдаад унасан шүү. Тэдний анх нэхсэн 26 сая долларыг 100 сая доллар болгон өсгөж төлөх арбитрын шийдвэр гарч эцэст нь бид маш хүнд үед ард түмнийхээ бүсийг чангалан 70 сая долларыг 2 сарын дотор гарган төлж байлаа. Энэ гавьяа биш шүү дээ. Мэдэж байгаа биз, Солонгоо?

3  |  0
Tumur(66.181.183.219) 2024 оны 06 сарын 01

Үхсэн хатсаны 3дахь хөрш вэ,элбэггайн хошгироонд автсан тэнэгээ,рио тинто-гийн суурь гарал англи,австралийн иргэдээс Монгол танай мөн үү гэж асуугаарай,юун хөрш бүр Монгол гэж мэдэх ч үгүй(Монгол ”муудаа”-биш ,ердөө л тэдний боловсрол тийм),мөн япон,солонгос иргэд ч хэзээ ч Монгол хөрш гэж хэлэхгүй , ганц элбэггай л тэгэж хошгирдог юм ,мэд эргүү тэнэгээ

0  |  0
Tumur(66.181.183.219) 2024 оны 06 сарын 01

Тийм ч дээ, жижиг сажиг зүйлээр ”их юм хийдэг,тусладаг”-дүр исгэж , ”сайн”-нэр олж авах гэсэн нь ясны луйвар зантай рио тинто-гийн мөн чанар,рио тинто зайл, бүр СӨНӨ.

0  |  0
Тэнгэр(66.181.188.151) 2024 оны 06 сарын 02

Даварсан Rio tinto. Арчаагүй төр

2  |  0
Монгол хүү(139.5.216.148) 2024 оны 06 сарын 04

Энэ муу Монголд минь ашиггүй гэрээг хийсэн новшнуудыг шоронд хатааж бүх хөрөнгийг нь үe удмаар нь хурааж Канад пиздаануудын хөрөнгийг зарцааж уурхайгаа 100 хувь авах ёстой урд олсон ашгийг нь авах ёстой шүү

5  |  2
Зангараг(66.181.179.69) 2024 оны 06 сарын 01

2009 онд ажиллаж байсан парламентийн гишүүд бүгдээрээ, гэрээ байгуулахад оролцсон С.Баярын засгийн газрын гишүүд, эдгээр хүмүүст авилга өгсөн нөгөө талын этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж гэрээг монголын талд ашигтай болгож өөрчлөн шинэчлэх ёстой эс тэгвээс тэд монголын төрийн шуналтнуудыг амархан чадаж татвараас зайлсхийсээр байх болно.

1  |  0
зочин(66.181.178.160) 2024 оны 05 сарын 31

Тэр мэдээж, хэтэрхий муухай луйврын гэрээ хийсэн. Гэхдээ энэнд тэд биш манай бузрууд буруутай. Тэд манай улсад ахиад юм хийнэ гэвэл нэр хүндээ дээшлүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдал өмнөх шигээ биш болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Байгаа газраа маш гоё бүтээн байгуулалт хийх хэрэгтэй.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 06 сарын 01

Гуравдахь хөршийг зайлуулах орос хятадын бодлого,солонго урваж...

0  |  2
Зочин(103.57.93.162) 2024 оны 05 сарын 31

Дорвитойхон арга хэмжээ аваачээ.

0  |  0
зочин(66.181.185.225) 2024 оны 06 сарын 01

зайлууулаач дээ муу новшнууд

1  |  1
Зочин(103.212.119.240) 2024 оны 06 сарын 01

Далд уурхайгаа ярьсаар байгаад Ил уурхайг ухаад дуусаж байна. Одоо хүлээсэн далд уурхайн олборлолт эхлэхээр зээлийн хүүгийн дарамт, элэгдэл хорогдол гэх мэтийг урдааа бариад юу өгөхгүй юм байна. Ийм д хогийн гэрээг Баярцогт маш сайн гэрээ гээд байдаг нь ард иргэдийг цаагуураа басамжлаад л байгаа хэрэг.

5  |  1
Top