Өмнөд Солонгосын 70 жилийн түүхт “Lotte” корпорацийн шинэ бүтээгдэхүүн болох KRUSH шар айргийг "Стандарт катеринг" ХХК Монголд албан ёсны эрхтэйгээр импортлон, худалдаанд гаргаж эхэллээ.
KRUSH шар айраг Өмнөд Солонгост албан ёсны нээлтээ хийсэнтэй зэрэгцэн тавдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан “Зуны зугаа davaidasha” шоуны үеэр нээлтээ хийж, Монголд борлуулагдаж байна.
100 хувийн байгалийн гаралтай, дээд зэрэглэлийн арвайн соёолжийн найрлагатай тус шар айраг нь шинэ төрлийн савлагаатайгаар үйлдвэрлэгдсэн ба харах төдийд сонирхол төрүүлэм шинэлэг төрхтэй болжээ. Мөсөн уулыг санагдуулам талст бүхий гадаргуу, тунгалаг савлагаа, оргилуун дарснаас санаа авсан хүзүүгүй лонх, гааны өнгөт шошго зэрэг нь KRUSH шар айрагны амт, чанар, хамгийн орчин үеийн технологи, шийдлийг төгс илэрхийлнэ.
Шар айргийг KRUSH гэж нэрлэсэн нь учиртай. Англи хэлнээ эвдрэх, бут цохих, дурлах зэрэг утгыг илэрхийлдэг “Crush” хэмээх үгний “C” үсгийг “Lotte” хүнсний үйлдвэрийн алдарт Kloud брэндийн “К” үсгээр солин, “KRUSH” хэмээх шинэ нэр томъёог бий болгосон бөгөөд энэ нь “Хуучин хэв маягаа эвдэн, шинэ бүхэнд дурла” гэсэн утгыг өгүүлж байгаа юм.
Шинэ мэдрэмж, шинэ хэв маяг, сэтгэл сэргээх сэрүүн амт... Энэ бүхнийг нэг дор мэдэрч, амтлах боломжтой KRUSH шар айргийг бүх сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Crush on KRUSH...
Сэтгэгдэл ( 1 )
krush pers helend azgyi amitan gesen ug dee. azgyi amidat min uugaad gyzeeleed amidaraad baijdee