УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяаг томилохоор тохирчээ

2024 оны 07 сарын 05

Өнөөдөр /2024.07.05/ өглөө МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяаг, МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга асан Л.Мөнхбаатарыг томилохоор тохирсон байна.

Х.Булгантуяа нь өмнөх парламентийн гишүүн байсны зэрэгцээ ХНХ-ын сайдаар ажиллаж байсан юм. Тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр шаггүй улстөрч болохоо харуулсан. Харин УИХ-ын дэд даргад түүний нэрийг дэвшүүлсэн нь өмнө гарч байсан таамгуудаас зөрлөө. Гэхдээ түүнийг энэ албан тушаалыг элбэгхэн хашиж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж намын удирдлагууд нь үзсэн бололтой.

Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж байгаа бөгөөд хурлаар тус томилгоог дэмжих эсэхийг шийдэх юм байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.153) 2024 оны 07 сарын 05

Сайдаас нь мултлаад бараг хэрэггүй шахуу УИХ-ын дэд дарга гэсэн сэтэр зүүгээд үлдээх нь дээ, хөөрхийг

0  |  0
Зочин(103.212.118.54) 2024 оны 07 сарын 05

Энэ хүүхэн яг юу хийсэн гээд том дарга болоод бдаг юм болоо яг юу хийсэн гэж....

0  |  0
Top