Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын Дэд даргаар сонголоо

2024 оны 07 сарын 05

Парламентад суудалтай улс төрийн намууд Хамтарсан Засгийн газар байгуулахаар зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад томилолтоос ирсэн тул УИХ-ын анхдугаар чуулган үргэлжлэн хуралдах нөхцөл бүрдлээ. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.07.05/ хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга нарыг сонголоо. Тодруулбал, АН-аас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг, МАН-аас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг УИХ-ын Дэд даргад нэр дэвшүүлснийг чуулганаар хэлэлцээд, нийт гишүүдийн 100 хувийн саналаар сонголоо. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нь “Бүтээлч шийдлүүд” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын зөвлөх, Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, “Оюу толгой” ХХК-ийн Инженерийн албаны төслийн менежер, “Оюу толгой” ХХК, Бизнес стратегийн газарт арилжааны зөвлөх, “Петровис” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан.  Түүнчлэн Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны дарга, Ховд аймгийн Ардчилсан намын дарга, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. 

Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал

1. Улсын Их Хуралд нам, эвслийн бүлэг байгуулагдсан тухай мэдээлэл
2. Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай
3. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал
4. Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал
5. Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал
6. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр баталжээ.  

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочид(86.111.136.83) 2024 оны 07 сарын 14

туршилгатай зөв хүмүүс шүү! Булгантуяа,Пүрэвдорж нарын гишүүдэдээ Амжилт хүсье!

1  |  0
zoch(66.181.190.254) 2024 оны 07 сарын 05

humuuse jantsandorj gej muuhai denduu muuhai luibarchin yuma. barilga mongo ogohguima.

0  |  0
Мундаг(175.193.79.77) 2024 оны 07 сарын 14

Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон намбалаг сайхан бүсгүй Булгантуяадаа амжилт хүсье.

1  |  0
zochin(49.97.13.82) 2024 оны 07 сарын 05

thag bardgui huviin soelgui gulruu avgaig ymarch suudald gargaad uurchlugduh u

0  |  0
For lady(66.181.184.164) 2024 оны 07 сарын 05

Congratulations.

1  |  0
Top