Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох санал орууллаа

2024 оны 07 сарын 05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилуулах тухай саналыг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг тав хоногийн дотор УИХ-д танилцуулна гэж заасны дагуу Ерөнхийлөгч ийн танилцуулж байгаа юм.  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох тухай саналыг хэлэлцээд дэмжсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top