Н.Модигийн ОХУ дахь айлчлал АНУ-ын нөлөө буурч буйг харуулж байна гэв

2024 оны 07 сарын 09

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 8, 9-нд ОХУ-д айлчилж байна.

Тэрбээр таван жилийн дараа Орост айлчилж байгаа нь энэ юм. Нарендра Моди Владимир Путинд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд хоёр орны нөхөрлөл илүү бэхжинэ гэж найдаж буйгаа илэрхийлэв.

Путин, Моди нар өнөөдөр үдээс хойш хэлэлцээ хийх юм. Энэтхэгийн шинжээч С.Л.Кантан Нарендра Модигийн ОХУ-д хийж буй айлчлалын талаар “Энэ айлчлал нь АНУ-ын нөлөө дэлхий дахинд буурч байгааг харуулж байна” гэж бичжээ.

Түүний өгүүлж буйгаар, Орос, Украины мөргөлдөөн эхэлхэд АНУ нь Энэтхэг, Оросын харилцаа муудна гэж найдаж байжээ. Гэхдээ сүүлийн үед тийм биш гэдэг нь тодорхой болсон аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top