УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг чуулганы хуралдаанаар батална

2024 оны 07 сарын 09
  • УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг тус байнгын хорооны даргаар сонголоо.
  • Мөн УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Б.Бейсенийг тус байнгын хорооны даргаар сонголоо.
  • УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
  • УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.
  • УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжээд байна.
  • УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энхнасанг сонгохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс болж, Байнгын хороодын дарга нарыг сонгохыг дэмжсэнээр эцэслэн батлагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top