Ийм шаардлагыг МАН-аас тавьсан тул АН-аас УИХ-ын гишүүн Х.Болормаа, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын нэрийг Засгийн газрын гишүүнд дэвшүүлсэн ч зарим нь татгалзсан байна. Үйл явцын өрнөлөөс харахад АН-ыг хамтарсан Засгийн газарт орж ажиллахыг анхаасаа эсэргүүцэж байсан Л.Мөнхбаясгалан л нэрээ татсан байж мэдэх юм. Харин түүний оронд УИХ-ын дэд дарга асан, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн нэрийг Засгийн газрын гишүүнд дэвшүүлсэн гэх мэдээлэл байна.
Өнөөдөртөө багтаж Засгийн газрын гишүүд томилогдоно. Чухам хэн нь сайдаар томилогдохыг харах л үлдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
odontuya ni iluu deer umu