УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын Байнгын хорооны дарга нарыг баталлаа.
- УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг,
- Мөн УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бейсенийг,
- УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг,
- УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг,
- УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг,
- УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энхнасанг тус тус сонгохыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж баталлаа.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралтай тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа.
Сэтгэгдэл ( 0 )