Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ой хээрийн түймрийн хоёр дуудлагаар ажиллаж нэг түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийн голомт дээр ажиллаж байна.
Галт сумын Хужирт багийн нутаг “Дээд яргайт“ гэдэг газар ойн түймэр гарч Галт сум дахь гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, малчин иргэд хамтран цурамд оруулсан байна.
Мөн тус сумын Улсын тусгай хамгаалалттай газрын албан хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул суман дахь 0298 дугаар салбарын алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна. Улаан-Уул сумын Мунгараг багийн “Хэнийн нурууны, Бат халзан" гэдэг газар энэ сарын 9-нд ойн түймрийн цэг илэрсэн.
Тухайн цэгт илэрсэн түймрийг нисдэг тэргээр агаараас тандах ажиллагаа хийгдэж байна. Түймэрт ажиллах Онцгой байдлын газрын алба хаагчид Улаан-Уул сумын төвд очсон гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )