Хонь
Бүх зүйлийг өөрчлөх ямар нэгэн зүйлд оролцох болно. Хүмүүсийг ухаантай болгох гэж хичээх хэрэггүй. Санаагаа хувиргахгүй байхыг хичээгээрэй. Тэнэг хүмүүсийг бүү зовоо.
Үхэр
Таны төсөөлөлд байхгүй дүр зургийг буулгах гэж байгаа бол судалж, туршлага хуримтлуул. Уран сэтгэмжээ ашиглаж чадвал таатай зүйлсээр дүүрэн байх өдөр.
Ихэр
Өнөөдөр үнэхээр танд бодит боломж гарч ирнэ. Үзэл бодлоо шууд илэрхийлэх эрхээ эдлэхээр шийднэ. Ямар нэгэн томоохон үйл явдал болно. Өнөөдрийг хүлээлт дүүрэн өнгөрүүлэх нь ээ. Хүлээх зуураа уйдахгүйн тулд ном аваарай.
Мэлхий
Ямар нэгэн ашигтай зүйл хийх гэж хичээхдээ та зүгээр л цаг алдах болно. Ямар нэгэн таатай зүйл хийгээрэй. Олон зүйлийг хооронд нь холих хэрэггүй.
Арслан
Сарны нөлөө таныг их уяхан болгоно. Өнөөдрийн аливаа үйлдлүүдийнхээ шалтгааныг та маргааш л ойлгох байх.
Охин
Бараг бүх зүйл таныг гайхшируулах өдөр. Таныг их асуувал хүмүүс гайхаж магадгүй ч ямар нэгэн шинэ зүйлийг олж мэдэх боломжоо бүү алдаарай.
Жинлүүр
Ховорхон тохиох азтай өдөр. Ямар ч ажил хийсэн бүгдийг чадна. Эрч хүчнээс гадна хурц ухаанаараа хүмүүсийг гайхуулах өдөр. Өөрөөр хэлбэл зүгээр нэг өнгөрөөж болохгүй, азын өдөр гэдгийг ойлгоорой. Маш том ажил, агуу төсөл эхлүүлэхэд тохирох өдөр.
Хилэнц
Өөртөө итгэлтэй, тайван амгалан байна. Өдөр ч элдэв зүйлгүй, жирийн урсан өнгөрнө. Хэрэв жинлүүр өөрөө өдрийг идэвхтэй өнгөрөөмөөр байвал санаачилга гаргаарай. Ямар нэг хүлээн авалт, шоу зохион байгуул. Хүмүүст эерэг эрч хүч олгоорой.
Нум
Элдэв үйл явдал, донсолгоогүй өнгөрөх өдөр. Гадуур гарахыг хүсэхгүй тул гэртээ буйдан дээрээ хэвтэхийг илүүд үзнэ. Гэрийн ямар ч чухал, яаралтай ажлыг та хойш нь тавина. Уг нь өнөөдөртөө хийчихвэл дээр. Учир нь маргааш энэ ажлууд танд гай болно шүү.
Матар
Багагүй ашиг, хонжоотой, сонирхолтой өнгөрөх өдөр. Гар хумхин суулгүй хөдлөөд байвал маш их үр дүнд хүрнэ. Ямар ч ажлыг бүрэн хийж дуусгаад дараагийн ажлаа барьж аваад байх өдөр.
Хумх
Чадах чинээгээрээ тайвширч, амрахад ээлтэй өдөр. Идэвхтэй амралт гэж ярьдаг хүмүүсээс хол бай. Өнөөдөр зүгээр гэртээ зөөлөн буйдан, буйдан байхгүй бол сандал дээр сууж бүтэн өдрийг өнгөрөө. Гадуур зугаалах биш гэртээ ном унш.
Загас
Юу ч эхэлсэн амжилтад хүрэх болно. Хумхууд эргэн тойрныхноо өөрийн үзэл санаагаар цэнэглэж, сэргээж, сэтгэлийг нь засах үг олж чадна. Хэрэв та дарга бол ажилчдаа цуглуулаад үг хэлбэл бүгд таныг бишрэн шүтнэ.
Сэтгэгдэл ( 0 )